2012.03.28
Ирэх сарын 20-н хүртэл хүнд даацын автомашиныг замын хөдөлгөөнд оруулахыг хориглосон
-Хүнд даацын автомашиныг замын хөдөлгөөнд оруулахыг хориглосон байна. Энэ ямар учиртай юм бэ?-Нийслэлийн Засаг даргын “Авто замын ашиглалтыг сайжруулах тухай” 302 дугаар захирамжаар “Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 хүртэл хүнд даацын автомашиныг хөдөлгөөнд оруулахыг хориглосон журам гарсан. Өөрөөр хэлбэл, газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн улмаас авто зам эвдрэх болсон үед нийслэл хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ хоёр тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тонн, гурван тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 24 тонноос хэтрэхгүй” байхаар заасан.
Тодруулбал, дээрх жинтэй автомашиныг сарын хугацаанд нийслэлийн бүх хэсэгт хөдөлгөөнд оруулахгүй байх талаар холбогдох албаныханд үүрэг өгсөн. Мөн холбогдох тэмдэг заалтыг байрлуулан хяналт тавих, энэ арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг хамтран боловсруулж, ажлын давхардал гаргахгүйгээр түргэн шуурхай шийдвэрлэж ажиллахыг даалгасан.
Өөрөөр хэлбэл, бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй автомашинд “В-1” зөвшөөрлийг олгож байна. Харин бүх жин нь 5500 кг-аас дээш ачааны автомашинуудад “С-1” зөвшөөрлийг олгож байгаа. “В-1” зөвшөөрөл авсан автомашин нь 10.00-21.00 цагийн хооронд Бага тойруугаас дотогш зам, Энх тайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн уулзвар, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг хориглоно.
Харин “С-1” зөвшөөрөл авсан машин 07.00-22.00 цагийн хооронд Москвагын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн уулзвар, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг хориглоно. Харин 22.00-07.00 цагийн хооронд Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушын гудамж, Сөүлийн гудамж, Их тойруугаас дотогш замуудад хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог.
Тодруулбал, дээрх жинтэй автомашиныг сарын хугацаанд нийслэлийн бүх хэсэгт хөдөлгөөнд оруулахгүй байх талаар холбогдох албаныханд үүрэг өгсөн. Мөн холбогдох тэмдэг заалтыг байрлуулан хяналт тавих, энэ арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг хамтран боловсруулж, ажлын давхардал гаргахгүйгээр түргэн шуурхай шийдвэрлэж ажиллахыг даалгасан.
-Намар газар хөлдөх үед энэ арга хэмжээг дахин авах уу?
-Тийм. Газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн үед ачааны автомашиныг хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулна. Ирэх аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд мөн дээрх арга хэмжээг авна.-Он гарсаар хүнд даацын автомашинд төв замын зөвшөөрөл олгож байгаа. Зөвшөөрөл авсан машин ч хөдөлгөөнд оролцож болохгүй юу?
-Хоёр тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тонн, гурван тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 24 тонноос илүү байх юм бол хөдөлгөөнд оруулахгүй гэсэн шүү дээ. Түүнээс бага жинтэй бол авсан зөвшөөрлийн дагуу холбогдох заасан замаар хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ байдлыг жолооч нар маань зөв ойлгох хэрэгтэй. Ганцхан газрын гэсэлт, хөлдөлтийн улмаас зам ямар байдалтай эвдэрч байгаа билээ. Ер нь нэг км замыг ямар их хөрөнгөөр барьдаг билээ. Энэ нөхцөл байдлыг үндэслэн Засаг даргын шийдвэр гарсан байгаа.-Хүнд даацын машинууд ямар байдлаар төв замын хөдөлгөөнд оролцдог юм бэ?
-2012 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг үндэслэн улирлын В-1, С-1 зөвшөөрлийг дүүргийн Замын цагдаагийн тасгуудаар дамжуулан иргэд жолооч нарт олгож байгаа. Уг зөвшөөрлийг олгохдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангасан өнгө үзэмж сайн машинд олгож байгаа.Өөрөөр хэлбэл, бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй автомашинд “В-1” зөвшөөрлийг олгож байна. Харин бүх жин нь 5500 кг-аас дээш ачааны автомашинуудад “С-1” зөвшөөрлийг олгож байгаа. “В-1” зөвшөөрөл авсан автомашин нь 10.00-21.00 цагийн хооронд Бага тойруугаас дотогш зам, Энх тайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн уулзвар, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг хориглоно.
Харин “С-1” зөвшөөрөл авсан машин 07.00-22.00 цагийн хооронд Москвагын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн уулзвар, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг хориглоно. Харин 22.00-07.00 цагийн хооронд Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушын гудамж, Сөүлийн гудамж, Их тойруугаас дотогш замуудад хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог.
-Мөн В, С зөвшөөрөл олгодог. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бага тойруугаас дотогш хөдөлгөөнд оролцох ачааны автомашинууд Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасагт ирж тусгай В болон С зөвшөөрлийг авдаг. Энэ тусгай зөвшөөрлийг авахдаа албан хүсэлт тээврийн хэрэгслийн явах маршрутыг хавсаргасан байна.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.