2012.03.19
Метро баригдвал замын түгжрэл 40 хувиар буурна
Нийслэлийн засаг даргын 2009- 2012 оны мөрийн хөтөлбөрт метроны техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах талаар тусгаж өгсөн. Ажлын алба 2017-2020 оны хооронд метрог ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөө гаргажээ. Хэрэв метро ашиглалтад орвол замын түгжрэл 40 хувиар буурна гэсэн судалгаа гарчээ. Уг ажлын хүрээнд 2011 онд метроны техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусжээ.
Харин одоогийн байдлаар судалгааны ажил явагдаж байгаа юм байна. Энэ талаар ННТГ-ын тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаагаас тодрууллаа. “Улаанбаатар хотын иргэд өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр тэдний нийтийн тээврээр зорчих эрэлт хэрэгцээ ч бас өсч байна. Үүнийг нийтийн тээврийн уламжлалт систем буюу автобусны үйлчилгээ хангахаа больж байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс метро тавих зайлшгүй хэрэгцээтэй.
2020 оноос метрог ашиглалтад оруулахгүй бол байдал хүндэрнэ гэсэн тооцоо гарсан. Улаанбаатар хотод хөндлөн босоо гэсэн хоёр шугам барих төлөвлөгөөтэй байгаа. Хөндлөн шугам нь нийслэлийн баруун тал 22-ын товчооноос Амгалан хүрэх зам 28.3 км зай байх юм. Босоо чиглэл нь 17 дугаар сургуулийн орчмоос Ногоон нуур, МУИС, Чингисийн өргөн чөлөө ороод Энхтайваны гүүр давж Нисэх хүрэх шугам 21.3 км байна.
Метроны замыг хотын төвөөр газар доогуур 20 метрын гүнд, хотын захаар газар дээгүүр буюу гүүрэн хэлбэрээр ил байхаар төлөвлөсөн. Хэрэв барилгын ажил эхэлчихвэл дөрвөөс таван жилийн дотор барьж дуусгана. Хөрөнгө санхүүгийн хувьд таван их наяд буюу 4.5 тэрбум ам.долларын тооцоо гарсан. Гэхдээ эцсийн байдлаар бүрэн тооцоо гараагүй байна.
Энэ хөрөнгө нь манай улсын хоёр жилийн төсөв. Үүнийг Засгийн газар хаанаас гаргахаа шийднэ. Энэ мөнгийг олох улсын төсвийн хөрөнгөөр, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламж зэрэг хэд хэдэн гарцуудыг бид харж байгаа” гэж хэллээ.
Ажлын алба 800-1000 метрын зайтай метроны буудал байхаар төлөвлөжээ. Мөн нэг чиглэлд нэг цагт 15000-25000 зорчигч тээвэрлэнэ гэж тооцоолсон байна. “Иргэний зориг Ногоон нам”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү “Би одоогоос долоон жилийн өмнө нэг нийтлэл бичиж байсан. Улаанбаатар хот маань сая хүнтэй болжээ. Метро барих цаг боллоо гэдэг гарчигтай. Тухайн үед маш олон хүн намйг шоолж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр метро барих асуудлыг бодит ажил болгохгүй бол бидний хамгийн том асуудал түгжрэл болоод байна” гэв.
Таван шараас Ботаникийн хүрээлэн хүртэл метро тавигдвал замын хөдөлгөөний түгжрэл 40 хувиар буурна гэсэн судлагаа түүнд байдаг юм байна.”Метро тавих ажил хурдан эхлээсэй. Метро нь маш удаан баригддаг ажил. Хэрэв одоо эхэллээ гэхэд 2021 онд л ашиглалтад орох ажил шүү дээ” гэж ноён Г.Ганхүү үргэлжлүүлэн хэллээ.
Мөн БЗД-ийн иргэн П.Наранхүү “Хэдийгээр ажил есөн цагт эхэлдэг ч гэрээсээ долоон цагт гарч байна. Хэрэв метро байдаг байсан бол 20 хүрэхгүй минутад ажилдаа очих байсан даа “ гэсэн юм. Мөн ЧД-ийн иргэн А.Норов “Улаанбаатарчууд өдрийн ихэнх цагийг зам дээр өнгөрөөж байна. Ганц төв замууд биш хотын булан тохой бүрт түгжирч байгаа энэ үед л метрог маш яаралтай барьж байгуулах хэрэгтэй” гэж хэллээ.
СХД-ийн иргэн Ц.Нямжаргал “Сүүлийн үед бензин шатахууны үнэ өсөөд хувийн унаагаар явахад хүндрэлтэй болоод байна. Хурдан шуурхай, тохь тухтай, цэвэр цэмцгэр метро хотод бий болчихвол байнга үйлчлүүлж байна” гэдгээ хэллээ. Хэрэв Улаанбаатар хот метротой болох сүүлийн хугацааг 2020 он гэж тооцвол 2015 он гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай болж байна.

Нийтлэлч
Д.Нармандах
Эх сурвалж
Нийгмийн толь
Д.Нармандах
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.