Нийслэлд ямар замуудыг засч сайжруулах вэ?
2012.03.12

Нийслэлд ямар замуудыг засч сайжруулах вэ?

Нийслэлийн зам засварын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэх аж. Үүнтэй холбоотойгоор Автозамын газраас Улаанбаатар хотын хэмжээнд барих зам засвар, шинэчлэлийн ажлуудын төлөв­лөгөөг гаргажээ. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх томоохон аж­лаас дурдвал, Сонгинохайрхан дүүргийн Буяны 2.8 км, Сүхбаатар дүүргийн Бэлхийн таван километр, Шарга морьт-Жигжидийн уулз­вараас Гүн­тийн даваа хүртэлх таван км авто замын ажлыг гүй­цэтгэх гэнэ. Мөн Баянгол дүүргийн хорооллын до­торх 2.6 км авто замын шинэч­лэлт, мөн Налайх дүүргийн III хорооны 0.5 км авто замын засвар шинэч­лэлтийг гүй­цэтгэх юм байна.

Түүнчлэн Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто зам, Нисэхийн товчооноос Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг гүйцэтгэх юм байна. Мөн Баруун Нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх 18 метр хос бетон гүүр,  Баянголын амны орон сууц­ны хорооллын дулааны хос шугам дээгүүр гарах замын хучилтын ажлыг хийх гэнэ. Хан-Уул дүүргийн III хороо, Энгельсийн гудамжны 0.29 км авто замын өргөтгөл, ши­нэч­лэлт гүйцэтгэж, Баянзүрх дүүр­гийн XXVI хороон дахь Нарны зам, "Баянмонгол" хорооллыг холбо­сон авто зам, автомашины нүхэн гар­цын хамт барьж ашиглалтад оруу­лахаар төлөвлөжээ.

Харин Чингэлтэй дүүргийн хувьд Дэнжийн мянгын эцсээс цааш шинээр1.2 км зам барих бол Баянзүрх дүүрэгт Туул жин пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэлх 2.8 км автозам, мөн Улаан­хуаран Цэргийн их сур­гуу­лиас Шархадны зам хүртэлх 1.5 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэх юм байна. Хан-Уул дүүрэгт Зайсангийн 1.7 км авто зам, Сонги­нохайрхан дүүрэгт Зүүн салааны 3.6 км авто замыг шинэ­чилж, ши­нээр 1.2 км авто зам үргэлжлүүлэн барих ажлыг гүй­цэтгэх аж. Харин Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гэр хо­роол­луудын дунд дараахь ажлыг гүйцэтгэх гэнэ. 

"Гранд плаза"-гийн уулзвараас урагш Төмөр замын төв вокзалын хойд талын саадны арын зам хүртэлх авто зам, "Жаст" ШТС-аас хойш III эмнэлгийн зүүн тал хүр­тэлх авто зам, Жасрайн гудамж, Замч­дын гудамж гээд нийт 3.14 км зам засна.

Баянзүрх дүүрэгт,  Энхтайваны өргөн чөлөө, Ану  үжин зочид бууд­лаас хойш Сансарын туслах зам руу холбох авто зам, Намьян­жугийн гудамжаас Бөхийн өргөө­ний зам руу гурван өндрийн урдуур холбогдох зам, Бөхийнөргөө-ний замын урд үзүүрээс Намьянжугийн гудамж хүртэл наймдугаар байрны хойгуур холбогдох авто зам, Энх­тайваны өргөн чөлөөнөөс хуучин Такси бааз, Жуковын музейн ба­руун талын зам  хүртэлх авто зам, Доржийн гудамжнаас  Кино үйлд­вэрийн замыг холбох зам, Цайзын замаас хойш Цагаан давааны хогийн цэг хүртэлх шо­роон замыг сайжруулж засварлах аж.

Чингэлтэй дүүрэгт, Баруун Сэл­бийн гудамжнаас баруун тийш Нийслэлийн прокурорын газрын хойд талаар 15, 16-р байр хүртэлх орон сууцны хороолол доторх авто зам, 50 мянгатын 23, 25-р байр­наас Чоймболын гудамж хүртэлх авто зам, ЗДТГ-ын урд талын авто зам, Нэгдсэн үндэстний гудамжны баруун хэсэг, Самбуугийн гудамж, Гал командын зүүн талаас Дамбын гудамж хүртэлх авто зам, Анка­рагийн гудамжнаас тавдугаар сургуулийн урд талаар Диана сургууль хүртэл замыг засах юм байна.

Хан-Уул дүүрэгт, Чимэд-Осо­рын гудамжны авто зам, Нэгдү­гээр хороо, 52-р сургуулийн арын авто зам, 28-р байрны дундуурх авто зам, ЗДТГ-ын уулзвараас хойш Дунд голын гудамж хүртэлх авто замыг засч сайжруулахаар тө­лөвлөжээ.

Харин 2011-2012 онд дамжин хэрэгжиж буй дараахь ажлыг үр­гэлж­­лүүлэх гэнэ. Их тойруу, Сан­сарын туннелийн явган хүний нүхэн гарц, 805-р ангийн өмнөөс эцсийн худаг хүртэлх нэг км авто замын явган хүний зам, 22-н товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, "ТЭЦ-4"-ийн урдуурх 6.4 км авто замын явган хүний зам, борооны ус зайлуулах шугамын ажлын хамт, Ажилчны гудамжны 3.5 км авто замын явган хүний зам, Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замын явган хүний зам, гэрэл­түүлгийн ажлын хамт, Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Ша­див­лан хүртэлх 6.0 км авто замын явган хүний замыг барьж дуусгах юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.