Х.Баттулга:Мөрдүүлэх гэж журам гаргасан ч амьдралд хэрэгждэггүй
2011.11.23

Х.Баттулга:Мөрдүүлэх гэж журам гаргасан ч амьдралд хэрэгждэггүй

-Зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй машин хөдөлгөөнд оролцож,замын даац 44,6 тонноос хэтрэх ёсгүй-

Өнгөрсөн баасан гаригийн чуулганы Засгийнгазрын цагаар Засгийн газраас авто замын салбарт хийсэн ажлуудын талаарх мэдээллийггишүүдэд танилцуулсан. Үүний дараа Ерөнхий сайдавто замын түгжрэлийг юу юугүй арилгачих юмшиг мэдээлэл 

гараад байгаа. Тэгвэл энэ өдрийнчуулганаар чухам юу яригдсаныг, танхимын уурамьсгал хэрхэн өрнөснийг тайлбаргүйгээр хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр: Улаанбаатар хот дахь гүүрэн гарцуудыг хэзээ барьж дуусгах вэ. 2008 оноос эхэлж Нарантуул захын гүүрэн гарцыг барих гэж 3-4 удаа тендер зарласан ч ажил нь урагшлахгүй байна.

 

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: Улаанбаатар хотын, хот хоорондын гэх зэргээр дөрвөн чиглэлээр замын стандарт гаргаж байгаа. Одоогоор манай улс ОХУ-д мөрдөгдөж байсан стандартыг баримталдаг. Шинээр уул уурхайн тээвэрлэлтийн, хот хоорондын, хотын доторх зам гэсэн стандартыг тогтоохоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Шинээр баригдах Нисэх рүү чиглэсэн 53 км замын ажилд тендер зарласан. Мөн зургаан гүүрэн гарц барихаар төлөвлөж, тендер зарлах хугацааг 14 хоногоор сунгасан. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.7 км замыг зургаан урсгалтай тойрсон зам болгох зорилгоор улсын төсөвт 29 тэрбум төгрөг суулгасан байгаа.

ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: Хятадын хөнгөлөлттэй зээл болох 500 сая ам.доллараас зургаан гүүрэн гарц барихад 240 сая ам.долларын төсөв төлөвлөсөн. Хятадын банктай хийх хэлэлцээр нь хараахан дуусаагүй. Гэхдээ ойрын үед тендерийг нь яаман дээрээ зарлана гэж ярьж байгаа. Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, Саппоро, Чингэлтэйн тойрог, Яармагийн гүүр/Сонсголонгийн төмөр замын гармыг хоёр урсгалтай зөрлөг болгон зохицуулах төлөвлөгөө бий.

Нийслэлийн Засагдаргын орлогч Б.Мөнхбаатар: УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард Нарантуулын гүүрэн гарцыг барих шийдвэр гаргасан. Харин дөрөвдүгээр сард хотын даргад үүрэг
болгосон юм. Ингээд хотын дарга захирамж гаргаж, үнэлгээний хороо байгуулсан. Хэд хэдэн удаа тендер зарласан боловч компаниуд оролцоогүй. "Асуудал юунд байна вэ, яагаад энэ тендерт оролцохгүй байгаа юм бэ" гэж бид асуусан л даа. Харин тэд голцуу тендерийн нөхцөл хатуу байна, бид гурван жилийн дараа мөнгөө олж авна, барихтайгаа нийлээд 5 жил болно. Бидэнд ашиг харагдахгүй байна гэсэн. Ингээд Сангийн яамнаас зөвшөөрөл аваад зургаан сард дахин тендер зарлахад хоёр компани оролцохоор Мэдүүлж нэг нь материалаа ирүүлсэн байна билээ. Энэ нь жижиг машин механизмын "экспорт, импорт Хятадын улсын компани байсан. Гэтэл Хятадын компаниуд гадаадад ажиллахдаа нэг даатгалын компаниас зөвшөөрөл авдаг юм билээ. *Тэр даатгалын компани нь эхлээд 15 хувийн төлбөрөө авчихвал бид зөвшөөрөл олгоно гэсэн л дээ. Тэгтэл Хятадын компани биднээс 2012 оныхоо төсөвт бидний төлбөрийг 15 хувийг нь тусгах бололцоо бий юү гэсэн. Энэ нь УИХ-ын тогтоолыг зөрчиж байгаа тул дахин холбогдох яаманд нь асуудлаа тавьсан. Ер нь, хийхийн тулд олон арга хэрэглэж байгаа боловч эргэн төлөгдөх нөхцөл нь ийм удаан болохоор компаниудын тавьж буй шаардлагад нийцэхгүй байгаа юм. Хэрвээ эргэн төлөгдөх нөхцөл нь сайн бол Нарантуулын нүхэн гарц эрт баригдах боломжтой байсан.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг: Улаанбаатар хотын замтай огтлолцуулан хүн тээврийн болоод ачаа тээврийн төмөр зам тавьснаас болоод зам түгжирдэг болсон гэсэн судалгаа байдаг юм билээ. Энэ төмөр замыг шилжүүлэх төлөвлөгөө байдаг уу?

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар: Таван шарын фризерийг бид өргөтгөсөн. Хятадын зээлийн хүрээнд Замын цагдаагийн гүүрийг давхар болгохоор зураг, төслийг нь хийсэн. Мөн Нарантуул захын наана, Баянмонгол хороолол хүртэлх замд жижиг тэрэг гарах гарцыг тогтоогоод зураг төсөл хийж байгаа. Германы Гафын инженер гэдэг компанийн зургаар Таван шарын төмөр замыг давхар болгох зургийг ч бас хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг: Хурдны замыг аль чиглэлд, ямар хугацаанд барихаар төлөвлөж байгаа вэ. Улаанбаатарт метро барих төлөвлөгөө хэзээ хэрэгжих вэ?

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: Хот болоод улсын төсвөөс бид ТЭЗҮ-ээ боловсруулах анхны ажлаа хийлгүүлсэн. Метро байгуулбал Энхтайвны өргөн чөлөөнөөс зүүнээс баруун чиглэлээр, Долоон буудлаас урагшаа Нисэх хүртэл гээд хоёр шугам байвал хэдэн км гарах бол, хэдэн буудал байгуулах вэ, газрыг нь доошоо хэдэн метр ухвал болох бол, ямар төмөр ашиглах вэ гэх мэттэй уялдуулж төлөвлөх ёстой. "Жайка"-гаас такси, метро, автобус гээд Улаанбаатарын нийтийн тээврийг багцаар нь яаж оновчтой шийдэлтэй болгох тухайд боловсруулалт хийж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг: Налайхын замыг байхгүй болгоно гэдэг нь үнэн үү. Ингэх шалтгаан байгаа юу. Хэрэв энэ замыг устгачихвал ямар замаар Налайх орох вэ. Эсвэл шинэ замаа одоогийнх дээрээтавих юм уу, эсвэл авч хаяад шинээр тавих уу?

ЗТБХБ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: Одоо байгаа замыг нь нэг урсгал болгож ашиглаад, хойд талд нь хоёр урсгалтай зам нээхээр Мянганы сорилтын сан дээр яригдаж байгаа. Хуучин замыг нь ашиглана. Мөн Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл, Улиастайгаас шууд чигээрээ Баянзүрхийн товчоо хүртэл гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг: Сонгинохайрхан, Шувуун фабрикийн замаар том даацын машин их явдаг. Энэ чиглэлийн замыг бетонон болговол яасан юм бэ. Түүхий эд нь Монголд бэлэн шүү дээ.

ЗТБХБ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: Шувуун фабрикийн замын хувьд гэвэл, Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо хүртэлх зам барих тендерт компаниуд орж ирээгүй. Компаниуд эдгээр замыг бариад мөнгө олох боломжгүй, тийм нөхцөл нь ч бүрдээгүй гэдэг. Холбогдох яамтайгаа яриад 2012 оны төсөвт энэ замыг тусгаж өгөхийг хүссэн. Шувуун фабрикын зам 1975 онд баригдсан, таван см хучилттай. Муудсан нь үнэн. Шинийг хийхээр төлөвлөж байна. Бетонон зам болгох төлөвлөгөө бидэнд бий.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явах замыг хэрхэн шийддэг вэ. Улаанбаатарын нийт замын хэдэн хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд явах тусгай зам хийдэг вэ. Үүнийг Ерөнхий сайдаас онцлон асууя?

Ерөнхий сайд С.Батболд: Та бүхний саналыг цааш цаашдаа анхаарах ёстойг бид ойлгож байна. Баттулга сайд хариулах байх. Бидний зүгээс хийгдэх ёстой ажлын санхүүжилтийг хэрхэн шийдэх, санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой нэмэгдүүлэх л үүрэгтэй. Гишүүдээс ирсэн саналыг хүлээж авъя.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Манайх шиг ийм түгжрэлтэй хот дэлхийд байхгүй. Замаа өргөсгөөд л байна. Хамгийн гол нь, чанартай байх ёстой. Ус зайлуулах шугам, зузаан нимгэнээс эхлээд чанарын шаардлага хэр хангаж байгаа вэ. Хотын тээврийн хэрэгслийн стандарт гэж байна уу. Олон улсад 40 тоннын даацтай машинаар стандарт тогтоодог. Гэтэл Монголд 100 тоннын даацтай машинд явж л байна. Энэ нь  замыг үнэхээр сүйрүүлж байна.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: Хотын замын стандартыг хамгийн сүүлд 2007 онд баталсан. Инженерийн шугам сүлжээ гэх мэтийг зураг төсөлдөө давхар оруул-даг. Жишээлбэл, Улаанбаатарт хоёр урсгалтай, дундаа ногоон байгууламжтай, инженерийн шугам хийсэн ,өргөн нь 16 см байх гэх мэт шаардлага явж байгаа л даа. Энэ бүхэн нь км-ийнхээ өртөгт ордог. Манай оронд өрнөж буй уул уурхай, бүтээн байгуулалтын ажлыг дагаад том оврын машин орж ирдэг. Том оврын машинууд шинэ замыг амархан элэгдэлд оруулдаг. Манай стандартын дагуу бол 44.6 тоннын даацаас хэтрэх ёсгүй. Гэвч энэ нь мөрдөгдөхөө больсон. Мөрдүүлэхээр журам гаргадаг ч амьдралд хэрэгждэггүй. Тэгэхээр нь бид тээврийн том оврын машинуудын татварыг өндөрсгөөч гэсэн юм. Том оврын машин жижиг машин хоёр жилдээ яг адилхан буюу 110 мянган төгрөгийн татвар төлдөг. Шударга бус байгаа  биз. Том оврын машины татварыг сая төгрөг болгочихвол, эндээс орж ирэх мөнгөөр замаа засаад явах боломжтой юм байна гэж I* үзсэн. Энэ саналыг Улсын Их хурлаар гурван удаа оруулаад унасан. Дахиад эргэж харах боломж юу байна вэ гэж гишүүдээс асуумаар байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Авто зогсоол-олноор барихаар хотоос баримталж буй бодлого юу байна вэ?

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: Авто зогсоолын хууль гэж байдаг. Үүнийг цаашид хэлэлцээд том аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчимдоо заавал авто зогсоол барьдаг байхаар хуульчлаад өгчихье гэх мэтээр бодлогын хувьд ажиллаж байгаа. Зогсоолын  хомсдол үнэхээр хүндрэл дагуулж байна. Зогсоолгүй болохоор замаа өргөсгөөд ч үр дүнгээ өгдөггүй. Улаанбаатар хоттой хамтраад гурван том төлбөртэй зогсоол гаргахаар болсон. Гэвч бас газар нь шийдэгддэггүй.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар: Өнгөрсөн долоо хоногт төлбөртэй зогсоолын журам баталсан. Эхний " ээлжид гурван газар хэрэгжүүлнэ. Цаашдаа нийслэлээс 20 байршил тогтоогоод давхар гараашууд барихаар төлөвлөж байна. Ирэх жил хотын төсөвт тусгах байх.

УИХ-ын гишүүн А.Дамба-Очир: Хотын А, Б бүсэд орж ирж буй машинуудыг бүртгэдэг камертай болсон гэсэн. Үр өгөөжөө өгч байна уу. Мөн жолооч нар дүрмээ мөрддөггүйгээс болж зам их түгжирдэг. Тэгвэл дүрэм зөрчсөн жолоочийн торгуулийг нэмчихвэл яасан юм бэ. Замын түгжрэлийн бас нэг том шалтгаан нь баруун талдаа жолооны хүрдтэй машинууд. Үүнийг зохицуулах арга юу байна вэ?

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: Баруун талдаа  жолооны хүрдтэй машинуудыг яах вэ гэлээ. 2009 онд бид журам баталсан. Үүнд Монголд зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй машин хөдөлгөөнд оролцохоор заасан. Гэтэл энэ журмыг мөрддөггүй. УИХ-д гурван ч удаа оруулаад унасан. Үүнийг дахиад ч хэлнэ. Монголд сард 7000 орчим машин орж ирж байна.  50 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй. Ийм машинууд хөдөөгийн замд хамгийн их аваар гаргадаг. Буруу талдаа жолооны хүрдтэй машин гаалиар оруулахаа больё гэхээр хууль батлах ёстой болчихдог. Энэ нь их хурал   дээр дахин дахин унадаг. Дүрэм журмаа барих хэрэгтэй. Монголд зөвхөн автомашины ослоор жилд 600-700 хүн амиа алдаж байна. Энэ бол өндөр тоо. УИХ-ын гишүүд ийм хууль орж ирээд унасныг ер анзаарахгүй юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ерөнхий сайдаас асууя. Улаанбаатар хотын түгжрэлд санаа тавьсанд баярлалаа. Хөгжлийнбанкаар дамжин санхүүжих замууд удааширч байна. 2013 оны төлөвлөгөөнд 31 км зам шинээр тавихаар төлөвлөж. Хөрөнгийг нь шийдчихвэл энэ нь 100 км ч байж болох юм биш үү.

Ерөнхий сайд С.Батболд: Баттулга сайд тодорхой хариулна. Засгийн газар төсөв хэлэлцэхдээ замын асуудалд хүндэтгэлтэй хандсан. Санхүүжилтийг нь дэмжих ёстой гэж үзсэн. Ирэх жил санхжүүжилт олгох нөхцөл нь бүрдсэн. Хөгжлийн банкныхан цаг алдаж байгаа нь үнэн. Яаруулах ёстойг ч ойлгож байна. Өнгөрсөн баасан гаригт тоог нь эцэслэн баталсан байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Улаанбаатар хотын хурдны зам бий болгоно гэдэг их зөв санаа. Зураг төсөл нь гарсан юм уу. Хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ.

ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ. Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө ид яригдаж байгаа. Энэ төлөвлөгөөнд тууш шугамтай, хурдыг нь нэмсэн зам барихаар тусгасан. Түүнээс биш хурдны замын тухай ойлголт бол стандартаараа арай өөр.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Нэгдүгээр хорооллын зам маш их ачаалалтай. Гэтэл яагаад энэ тухай хөндөж төлөвлөгөөнд тусгаагүй байна вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар: Огт орхисон зүйл байхгүй ээ. 60-аад км замын төлөвлөгөө тусгагдчихсан, ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ энд хэд хэдэн хүндрэл бий. Энэ замын дагуу 300-гаад айл буусан. Энэ айлуудыг нүүлгэхээс эхлээд олон хүндрэл бий. Мөн төлөвлөгөөний дагуу бол зургаан газар нүхэн гарц хийх ёстой. Гэхдээ боломжоороо хийнэ.

Д.Тэрбишдагва: Сангийн сайд дээрх санхүүжилтийн тухай асуултад хариулт өгөх байх аа?

Сангийн сайд С.Баярцогт: Эргэн төлөлтийн санхүүжилт нь төсвөөр биш Хөгжлийн банкаар дамжина. 2013 оноос бид төсвөө жижиглэнэ. Тиймээс дэд бүтэц, бүтээн байгуулалт гэх мэт ийм том том санхүүжилт төсөвт суухгүй ээ. Харин зураг, төслийнх нь мөнгө болох 14' тэрбум төгрөгийг энэ арван хоёрдугаар сард гаргаад өгчихнө. Хятадын хөнгөлөлттэй зээлээр шийдэгдэх зүйл бас олон бий.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр: Авто замын сүлжээг сайжруулахаар олон зүйл хийж байгааг дэмждэг. Гэхдээ холын юмыгтүр орхиё. Өнөө маргааш гараас гарах ажил юу байна вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар: Нарны гүүр 2012 оны аравдугаар сард ашиглалтад орно. Богино хугацаанд Баянмонгол хорооллын цаагуур, Нарантуул захын наагуур гэх мэтээр таван газарт төмөр зам доогуур жижиг тэрэг явах гарц байгуулахаар болсон. Ирэх жилийн төсөвт тусгачихсан.

УИХ-ын гишүүн Н.Ганбямба: Машины тоо цаашид улам нэмэгдэнэ. Замаа яажзохицуулах вэ. Унадаг дугуйны замтай болбол яасан юм бэ. Түгжрэл арилгахын тулд нарны зам шиг ийм зам дахин хэдийг барих ёстой вэ. Өртөг нь яаж гарах вэ. Зам тавих газар хэр олдох вэ?

ЗТБХБ-ынсайдХ.Баттулга: Монголд сард 6500-7000 машин орж ирдгээс 1200 нь том оврынх. Бид татварын аргаар л бодлого явуулна. Том оврын машинаас өндөр татвар авах хууль УИХ дээр ирээд унадаг, гэтэл гишүүд анзаардаггүй гэж дээр хэлсэн. Том оврын машин гэдэг хэллэг байдаггүй юм. Машинууд овроороо биш, хөдөлгүүрийн багтаамжаар яригддаг болохоор гишүүд хуулийн төсөл унахыг анзаардаггүй юм шиг байна. Улаанбаатарт нийтийн тээвэр хэрэгтэй. 1200 автобус хэрэгтэйгээс 40 хувь буюу 400-г нь л бид шийдэж чадсан. 1200 такси оруулж ирэх шаардлагатай атал 800 нь л орж ирсэн. Дээрээс нь үйлчилгээнд явж буй таксинд зориулж журам гаргахгүй бол иргэдээс маш их гомдол ирдэг. Энэ мэт олон асуудлыг цогцоор нь авч үзэхээс нааш бид замын түгжрэлээс гарахгүй ээ. 2013 онд Жайкагийн хот төлөвлөлт дуусаад Их хурлаар орж батлуулна.

Улаанбаатар хот дундуур яваад байгаа төмөр замын зургаан гарцан дээр түгжрэл үүсгэдэг. Тиймээс энэ төмөр замыг Богд уулын араар явуулдаг болъё гэсэн санал гаргаад байгаа. Ингэхийн тулд 170 гаруй км зам тавих юм билээ. Урьдчилсан ТЭЗҮ хийсэн. Үүнийг хийхэд нийтдээ 326 сая ам.долларын өртөг тооцоологдсон. Энэ зардлаа найман жилийн дотор нөхөх боломжтой юм билээ. Хөрөнгө мөнгө нь шийдэгдчихвэл болох юм билээ.

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу: Борооны ус зайлуулах системийг яах вэ?

-Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар: Нийслэл дэх 400 гаруй км замын ихэнх нь борооны ус зайлуулах системтэй. Цаашид баригдах, засагдах замууд ч мөн адил зураг төсөлд нь борооны ус зайлуулагч тусгасан байгаа.

 

Эх сурвалж:Ардчилал сонин

Б.Мөнхзаяа

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.