Х.Баттулга:Зогсоолгүй болохоор замаа өргөсгөөд ч үр дүнгээ өгөхгүй байна
2011.11.23

Х.Баттулга:Зогсоолгүй болохоор замаа өргөсгөөд ч үр дүнгээ өгөхгүй байна

Улаанбаатар хотын хувьд зам болон замын ачаалал хүн бүрийн толгойны өвчин болж байна. Ялангуяа одоо өвлийн улирал эхэлж, замын хальтиргаа нэмэгдэж байна. Энэ үед замын шинэчлэл, шинээр барих бүтээн байгуулалтын талаар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр ярив. УИХ-ын гишүүд энд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Төрийн нарийн бичгийн дарга Д.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар болон холбогдох газрынханд олон асуулт тавьж, нэлээд ойлголттой болсон байна. Сүүлийн үед сонгуул ойртсон болоод ч тэр үү, хэн нэгний хийсэн ажлыг өөрийнх болгохыг санаархагчид цөөнгүй харагдах боллоо. Юутай ч
Улаанбаатар хотын болон орон нутгийн замын шинэчлэлийн талаар, автомашины татвар, авто ослын шалтгааны талаар гишүүд нэлээд асуужээ. Үүнд нэр бүхий хүмүүс юу гэж хариулсныг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Ц.Батбаяр:

-Улаанбаатар хотын гүүрэн гарцуудыг хэзээ хийж дуусах вэ. 2008 оноос "Нарантуул" захын гүүрэн гарцыг 3-4 удаа тендер зарласан ч бодит нөхцөл байдалтай уялдахгүй байгаа болохоор ажил урагшлахгүй байна.

Улаанбаатар хотын болон хот хоорондын гээд дөрвөн чиглэлийн замын стандарт гаргаж байгаа. Энэ оны аравдугаар сард хотын замын байгууллагад ямар үүрэг өгсөн бэ гэвэл замын стандартыг нарийвчлан гаргаж тодорхой болгоод, Засгийн газарт танилцуул гэж үүрэг өгсөн. Өнөөдөр манайд ОХУ-ын стандарт мөрдөгдөж байна. Одоо бид уул уурхайн тээвэрлэлтийн зам, хот хоорондын зам, хотын доторх зам гэсэн стандартыг гаргахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Шинээр баригдах нисэх рүү чиглэсэн 53 км замын ажилд тендер зарласан. Гүүрэн гарцын хувьд зургаан гүүрэн гарц барихаар төлөвлөсөн байгаа. Тендэр зарласан. Тендэрийн хугацааг 14 хоногоор сунгасан. Яармагийн чиглэлд гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17,7 км замыг зургаан урсгалтай тойрсон зам болгох зорилготой улсын төсөвт 29 тэрбум төгрөг суулгачихсан явж байгаа.

Ц.Батбаяр:

Гүүрэн гарц Монголд байхгүй. Баруун дөрвөн замыг 2003 оноос хойш ярьж ярьж л өнгөрсөн жилээс хийж хэрэгжүүлж байна. Энэ чиглэл дээр Засгийн газар яаж ажиллах гэж байна вэ. Улаанбаатар хотыг тойрсон замуудыг хэзээ хийх вэ. Хийгдэж буй бодлого байна уу.

Х.Баттулга:

-Улаанбаатар хотын замын стандарт, Хот хоорондын замын стандарт гээд дөрвөн чиглэлийн зам дээр стандарт гаргаж байгаа. Аравдугаар сард Засгийн газар хуралдаад замтай холбоотой стандартуудыг нарийвчлаад тодорхой болгоод эргээд Засгийн газарт" танилцуул гэсэн үүрэг өгсөн.

Б.Бат-Эрдэнэ:

-Хятадын 500 сая зээлийн хүрээнд 240 сая долларын хэмжээнд зургаан гүүрэн гарц барихаар төлөвлөсөн. Энэ хэлэлцээрийн төвшинд явж байна. Хятадын банктай хэлэлцээр нь хараахан дуусаагүй. Гэхдээ ойрын үед яаман дээрээ тендэрийг нь зарлая гэж ярьж байгаа. Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, саппоро, Чингэлтэйн тойрог, Яармагийн гүүр, Сонсголонгийн төмөр замын гарам гэсэн гармуудыг хоёр урсгалт зөрлөг болгон зохицуулна гэсэн төлөвлөгөө бий.

Б.Мөнхбаатар:

-УИХ-аас 2010 оны нэгдүгээр сард Нарантуулын гүүрэн гарцыг барих шийдвэр гарсан. 2010 оны дөрөвдүгээр сарын 7-ны тэмдэглэлээр хотын даргад үүрэг болгосон. Хотын дарга 2010 оны дөрөвдүгээр сарын 30-нд захирамж гаргаж, үнэлгээний хороо байгуулсан. Эхний тендэрийг 2010 оны есдүгээр сарын 10-ны өдөр нээлттэйгээр зарлаж гурван компани оролцсон. Гэхдээ тавьсан шаардлага хангаагүй учраас хүчингүй болгосон. Ингээд Сангийн яамнаас зөвшөөрөл авч хоёр дахь тендэрээ зарласан. Хоёр компани материалаа ирүүлсэн. Үүн дээр "Си Ди Си Ти" гэдэг компанийг үнэлж, гэрээ байгуулах боломжтой гэж үзээд Сангийн яамнаас зөвшөөрөл аваад гэрээ байгуулах явцад Сангийн яамнаас тухайн компани асуудал тавьсан. Энэ нь төлбөрийг валютаар төлөх асуудлыг тавьсан, дээрээс нь гүүр баригдаж дууссанаас 40-50-5 хувь гээд бараг дөрөв таван жилийн дараа мөнгөө авах  учраас барьж гүйцэтгэлийн хэмжээгээр төлбөрөө авах боломж байна уу гэх мэт асуудлыг тавьсан учраас бид эргэн харсан. Энэ нь гэрээнд байхгүй заалтууд юм л даа. Ингээд гэрээг хүчингүй болгосон. Ингээд 2011 оны гуравдугаар сарын 30-нд Сангийн яамнаас зөвшөөрөл авч дахин нээлттэй тендэр зарлахад нэг турк, нэг солонгос, хоёр монгол компани нэрээ өгсөн.

Тендэр нээхэд ямар ч компани материалаа ирүүлээгүй. Ингээд бид дээрх компаниудтай уулзаад асуудал юунд байна вэ, яагаад энэ тендэрт оролцохгүй байгаа юм бэ гэж асуусан. Харин тэд голцуу тендэрийн нөхцөл хатуу байна, бид гурван жилийн дараа мөнгөө олж авна, барихтайгаа нийлээд 4-5 жил болно. Бидэнд ашиг харагдахгүй байна гэсэн. Ингээд бид Сангийн яамнаас зөвшөөрөл аваад зургаан сард дахин тендэр зарласан. Ингээд хоёр компани мэдүүлж, нэг компани материалаа ирүүлсэн. Энэ нь Хятадын улсын, их сайн компани байсан. Жижиг машин механизмын экспорт, импорт гэсэн компани байсан. Ингээд бид Сангийн яамнаас зөвшөөрөл аваад гэрээ байгуулах гэтэл Хятадын компаниуд гадаадад ажиллахдаа нэг даатгалын компаниас зөвшөөрөл авдаг юм байна. Гэтэл даатгалын компани эхлээд 15 хувийн төлбөрөө авчихвал  бид зөвшөөрөл өгнө гэсэн. Сар гаруйн өмнө төсвийнхөө 15 хувийг шийдэж, 2012 оныхоо төсөвт тусгах бололцоо бий юу гэсэн. Энэ нь УИХ-ын тогтоолыг зөрчиж байгаа тул дахин холбогдох яаманд асуудлаа тавьсан байгаа. Ер нь хийхийн тулд олон талаар үзэж байгаа боловч эргэн төлөгдөх нөхцөл нь ийм удаан болохоор тухайн компаниудын тавьж буй шаардлагад нийцэхгүй байгаа юм. Хэрвээ эргэн төлөгдөх нөхцөл нь сайн бол Нарантуулын нүхэн гарц эрт баригдах боломж байсан.

Ц.Сэдванчиг:

-Улаанбаатарын автозамын түгжрэлийн гол шалтгаан нь хотынхоо замаар хүн тээврийн болоод ачаа тээврийн төмөр зам тавьчихсантай холбоотой гэсэн судалгаа байдаг юм билээ. Энэ төмөр замыг шилжүүлэх төлөвлөгөө байдаг уу. Мөн хурдны замыг аль чиглэлд ямар хугацаанд барихаар төлөвлөж байгаа юм бэ. Улаанбаатар хотын метро барих төлөвлөгөө хэзээ хэрэгжих вэ. Налайхын чиглэлийн зам 50-иад онд баригдсан. Энэ замыг байхгүй болгох юм гэсэн үнэн үү. Ингэх шалтгаан байгаа юм уу. Энэ шугамыг хаагуур явуулах вэ. Одоо байгаа замын дээгүүр тавих юм уу, эсвэл авч хаяад шинээр тавих юм уу. Үлдээж болохгүй юу? Сонгино, Шувуун фабрик чиглэлийн өндөр даацын машин явдаг энэ чиглэлийн замыг бетонон болговол яасан юм бэ. Заавал Монголд байхгүй зүйлээр хийх хэрэгтэй юм уу, бетон бол бидэнд байгаа шүү дээ.

Б.Мөнхбаатар:

-Таван шарын фризерийг бид өргөтгөсөн. Хятадын зээлийн хүрээнд Замын цагдаагийн гүүрийг давхар болгох зургийг хийсэн. Таван газар жижиг тэрэг гарах байршлыг . тогтоосон. Нарантуул захын наана, Баянмонгол хороолол хүртэлх замд жижиг тэрэг , гарах гарцыг тогтоогоод зураг төсөл хийж байгаа. Германы Гафын инженер гэдэг компанийн зургаар Таван шарын төмөр замыг давхар зам болгох зургийг хийж байгаа. Зураг хийгдчихвэл давхар зам болгоно.

Хот болоод улсын төсвөөс бид ТЭЗҮ-ийг боловсруулах анхны ажлыг хийлгүүлсэн. Метро байгуулбал үндсэн год коридор нь Энхтайвны өргөн чөлөөнөөс хотын зүүнээс баруун гэсэн чиглэлээр, хойно Долоон буудлаас урагшаа нисэх хүртэл хоёр шугам байвал хэдэн км байх бол, хэдэн буудал байх вэ, газрын доошоо хэдэн метр ухвал болох бол. 40-25 уу, аль газар доогуур орж, аль газар дээгүүр гарч, ямар төмөр ашиглах вэ гэх мэттэй уялдуулж, Жайкагаас такси, метро, автобус гээд Улаанбаатарын нийтийн тээврийг багцаар нь яаж оновчтой байх тухайд боловсруулалт хийгээд явж байгаа. Налайхын замын хувьд одоогийн байгаа замыг нэг урсгал болгож ашиглаад хойд талд нь дахиад хоёр урсгалтай зам нээх талаар Мянганы сорилтын сан дээр яригдаж байгаа. Хуучин байгаа замыг ашиглана, Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл, Улиастайгаас шууд чигээрээ Баянзүрхийн товчоо хүртэл гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа.

22-ын товчооны зам бол эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийгдэж байгаа. Он дамнаж байгаа, таван газар үерийн ус далан, хаалт хийж Таван шараас Моносын уулзвар хүртэл замыг хийчихсэн байгаа,. Одоо шороон дүүргэлт сууриудыг хийгээд ирэх жилээс хучилтаа хийнэ. Шувуун фабрикын замын хувьд гэвэл Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо хүртэлх зам барих тендэрт компаниуд орж ирээгүй. Компаниуд эдгээр замуудыг бариад мөнгө олох боломжгүй. Нөхцөл нь бүрдэхгүй юм билээ. Холбогдох яамтайгаа яриад 2012 оны төсөвт энэ замыг тусгаж өгөхийг хүссэн. Шувуун фабрикын зам 1975 онд баригдсан. 5 см хучилттай зам байгаа. Муудсан нь үнэн, хийхээр төлөвлөж байна. Бетон зам болгох төлөвлөгөө бидэнд байгаа.

Р.Гончигдорж:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн замаар зорчих шийдвэрлэлт асуудлын хэдэн хувьтай явж байна вэ? Танктай хөшөөний уулзвар гэх мэт өөрчилж болохоор уулзваруудыг дөрвөн замын уулзвар болгох төлөвлөгөө бий юу. Замын уулзварууд дээр хөшөө барих нь гоё л харагддаг. Гэхдээ уулзварыг саадгүй хөдөлгөөн өрнүүлдэг болгон өөрчлөхөд ямар нөлөө үзүүлдэг юм бол. Машины урсгалыг нэмэгдүүлж буй өргөтгөл хэр байгаа вэ.

Ерөнхий сайд:

-Цааш цаашдаа анхаарах ёстой гэдгийг бид хүлээж авч байна. Баттулга сайд дээр хариулсан. Санхүүжилтийг хэрхэн шийдэх, санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой нэмэгдүүлэх нь бидний асуудал. Гишүүдээс ирсэн саналыг хүлээж авъя.

Б.Мөнхбаатар:

-Олимпийн хорооноос шинэ зам явсан. Танктай хөшөөний уулзварыг дөрвөн замын уулзвар болгох шаардлага бий. Зайсангаас ирж буй машин дүүргээс ирж буй машинд харагддаггүй. Өнгөрсөн долоо хоногт энэ тухай ярьсан, бид зургийг нь гаргая гэсэн. Гол гол төвийн замууд дээр зургийг нь гаргахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан боржуруудыг хийхийг хичээж байгаа. Хараагүй иргэдэд зориулсан боржурууд гэх мэтийг цаашид улам сайжруулах ёстойг анхааралдаа авсан. Санал нэг байна.

Б.Бат-Эрдэнэ:

Манайх шиг ийм түгжрэлтэй хот дэлхийд байхгүй. Замын өргөтгөл хийгдээд л байна. Хамгийн гол нь чанартай байх ёстой. Ус зайлуулах шугам, зузаан нимгэнээс эхлээд арай өөр байх болов уу. Үүн дээр ямар бодолтой байна вэ. Хотын тээврийн хэрэгслийн стандарт гэж юм байна уу. Олон улсад 40 тоннын даацтай машинаар стандарт тогтоосон байдаг. Гэтэл Монголд 100 тоннын даацтай машинууд явж байна. Энэ нь замуудыг үнэхээр сүйрүүлж байна. Авто зогсоол олноор барьж байгуулахаар хотоос баримталж буй бодлого юу байна вэ. Нийт ажиллаж буй албан газар, байгууллагуудад цагийн зохицуулалт хийх ямар бодлого байна вэ. Улаанбаатар хотын захирагчийн алба эхлүүлсэн гэсэн. Одоо тэгвэл сургууль, цэцэрлэгүүдийг яах гэж байна вэ.

Х.Баттулга:

Хотын замын стандарт хамгийн сүүлд2007 онд батлагдсан. Инженерийн шугам сүлжээ гэх мэтийг зураг төсөлдөө давхар оруулдаг. Жишээлбэл, Улаан-баатарт хоёр урсгалтай, дун-даа ногоон байгууламжтай, инженерийн шугам хийсэн гэх мэтээр явж байгаа л даа. Энэ бүхэн км-ийнхээ өртөгт ордог. Нийт өргөн нь 16 байх жишээтэй. Тээврийн хэрэгслийн стандарт шинээр гаргасан. Уул уурхай, бүтээн байгуулалтаа дагаад том оврын машинууд ихээр явж байна. Том оврын машинууд шинэ замыг амархан элэгдэлд оруулдаг. 44,6 тоннын стандартыг манайд мөр-дөх ёстой. Энэ мөрдөгдөхөө больсон. Мөрдүүлэхээр журам гардаг ч хэрэгждэггүй. Тэгэхээр нь том оврын тээврийн машинуудын татварыг өндөрсгөөч гэсэн. Том оврын машин, жижиг машин жилдээ адилхан буюу 110 мянган төгрөгийн татвар төлдөг.Үүнийг том оврын машины татварыг сая төгрөг болгоод оруулаад ирвэл эндээс орж ирэх мөнгөөрөө замаа засаад явчих боломжтой юм байна гэж үзсэн. Их хурлаар гурав дахь удаагаа оруулж байгаа ч унаад байна. Дахиад эргэж харах боломж юу байна вэ. Авто зогсоолын хууль гэж байдаг. Их хурлаар хэлэлцээд хуулиа шинэчилье, том аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчимдоо заавал авто зогсоол барьдаг байхаар хуульчлаад өгчихвөл яасан юм бэ гэж. Бодлогынхоо хувьд юм хийж байгаа.

Б.Мөнхбаатар:

-Төлбөртэй зогсоолын журмыг өнгөрсөн долоо хоногт баталсан. Гурван газар эхний ээлжи д хэрэгжүүлнэ. Нийслэлээс цаашдаа 20 байршил тогтоогоод давхар гараашууд барихаар төлөвлөж байгаа. Хотын ирэх жилийн төсөвт тусгах байх. Төр захиргааны байгууллагууд өөрийнхөө хэмжээнд цаг зохицуулж байгаа.

Б.Бат-Эрдэнэ: -

Их хурал дээр унаад байгаа гэлээ. Засгийн газраас орж ирээгүй шүү дээ. Том оврын машины тухайд орж ирээгүй, зөвхөн жижиг оврын машины татварын тухайд л орж ирсэн.

Д.Дамба-Очир:

-А, Б зоонд орж ирж буй машинуудыг бүртгэж байдаг камертай болсон гэсэн. Энэ үр өгөөжөө өгч байна уу. Торгууль нэмчихвэл яасан юм бэ. Дүрэм зөрчих нь замын түгжрэлийн нэг шалтгаан. Тиймээс торгуулийг нэмчихвэл яасан юм бэ. Баруун рультэй машинуудыг яах вэ. Өдөрт 350-500 машин орж ирж байна. Үүнийг багасгах боломж байдаг уу. Зүүн тийшээ эргэх гарцуудыг хийх боломж бий юу.

Х.Баттулга:

-Зогсоол үнэхээр хүндрэл дагуулж байна. Зогсоолгүй болохоор замаа өргөсгөөд ч үр дүнгээ өгөхгүй байна. Улаанбаатар хоттой хамтраад гурван том төлбөртэй зогсоол гаргахаар болсон. Гэвч газар нь шийдэгддэггүй. Торгууль байнга нэмэгдэж байгаа. Баруун талдаа хүрдтэй машинуудыг яах вэ гэлээ. 2009 онд журам баталсан. Үүнд Монголд зөвхөн зүүн талдаа хүрдтэй машин хөдөлгөөнд оролцох журамтай. Гэтэл энэ журмыг мөрдөгддөггүй. УИХ-д гурван удаа оруулаад л унасан. Үүнийг дахиад ч хэлнэ. Монголд өнөөдөр сард 6000 орчим машин орж ирж байна. Үлдэж байгаагийн 50 хувь нь буруу талдаа рультэй. Ийм машинууд хөдөөгийн замд хамгийн их осол аваар гаргаж байна. Буруу талдаа рультэй машин гаалиар оруулахаа больё гэхээр хууль батлах ёстой болчихдог. Энэ нь их хурал дээр дахин дахин унадаг. Дүрэм журмаа барих хэрэгтэй. Автомашины ослоор жилд 600-700 хүн амиа алдаж байна. Энэ бол өндөр тоо. Үүний тал нь буруу талдаа рультэй машинаас болсон байна лээ. 2009, 2010, 2011 онд Их хуралд оруулаад унасан. Гишүүд ийм хууль орж ирээд уначихсан байгааг ер анзаарахгүй юм. Том оврын машин, баруун талдаа хүрдтэй машин буюу насжилттай машин гэж оруулж ирсэн. 10 жилээс дээш настай машинуудыг хориглохгүй бол агаарыг маш их бохирдуулж байна.

Д.Тэрбишдагва:

-Ерөнхий сайдаас асууя. Дараа төлөлтийн нөхцөлтэй зам их үр дүнтэй юм билээ. Ийм байдлаар
зам баривал ямар вэ. Хөгжлийн банкаар орж ирэх замууд амжих болов уу. Хөрөнгө мөнгийг
нь удаан шийдэж байна. Нэгдүгээр хорооллын зам маш их ачаалалтай. Гэтэл үүнийг орхиод байх шиг. Яаралтай шийдэж өгч болох уу. 2013 онд 31 км зам тавина. Хөрөнгийг нь шийдчихвэл 100 км ч байж болох юм. Улаанбаатар хотын хурдны зам гэдэг их зөв санаа. Зураг төсөл нь гарсан юм уу. Хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ. 2016 он хүртэл 240 км зам
тавих юм байна.

Ерөнхий сайд:

-Баттулга сайд тодорхой хариулна. Засгийн газар төсөв хэлэлцэхдээ замын асуудалд хүндэтгэлтэй хандсан. Санхүүжилтийг нь дэмжих ёстой гэж үзсэн. Ирэх жил санхүүжилт олгох нөхцөл нь бүрдсэн. Хөгжлийн банкныхан цаг алдаж байгаа нь үнэн. Гэхдээ яаруулах ёстойг ойлгож байгаа. Өнгөрсөн баасан гарагт тоог нь эцэслэн баталсан.

Д.Бат-Эрдэнэ:

60-аад км замын асуудал яригдаж байгаа. Ажлын хэсэг байгуулагдчихсан. Улаанбаатарт хурдны зам барина гэсний тухайд Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө яригдаж байгаа. Үүн дээр тууш шугамтай хурдыг нь нэмсэн хэмжээний зам барих төлөвлөгөө барьсан. Түүнээс биш хурдны замын тухай ойлголт бол стандартаараа арай өөр.

Б.Мөнхбаатар:

-Энхтайвны өргөн чөлөөний паралель зам л даа. Энэ замын дагуу 300-гаад айл буучихсан. Энэ айлуудыг нүүлгэх, мөн зургаан газар нүхэн гарц хийх ёстой. Гэхдээ үүнийг боломжоороо хийнэ. Энэ зам чухал.

С.Баярцогт:

-Эргэн төлөгдөх гэдэг зарчмыг дэмжинэ. Эргэн төлөлтийн санхүүжилт нь төсвөөр биш Хөгжлийн банкаар дамжина. 2013 оноос төсвөө жижиглэнэ. Тиймээс дэд бүтэц, бүтээн байгуулалт гэх мэт ийм том том санхүүжилт суухгүй. Зургийнх нь мөнгө 14 тэрбум төгрөгийг энэ 12 сард гаргаад өгчихнө. Хятадын хөнгөлөлттэй зээлээр шийдэгдэх зүйл бас олон байгаа.

Ц.Батбаяр:

-2008-2011 онд замын сүлжээг сайжруулахаар олон юм хийж байна. Өнөө маргааш юу хийх вэ. Одоо барьж буй гүүр, танктай хөшөөний зам Нарантуулын өмнө очоод дуусчихлаа. Эхний ээлжид аргалах боломж байна уу?

Б.Мөнхбаатар:

-Нарны гүүр 2012 оны  аравдугаар сард ашиглалтад орно. Богино хугацаанд төмөр зам доогуур таван газар жижиг тэрэг орох гарц гаргахаар болсон. Ирэх жилийн төсөвт тусгачихна. Баянмонгол хорооллын цаагуур, Нарантуул захын наагуур гэх мэтээр.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.