2011.10.28

Мэндчилгээ

Эрхэм хүндэт Авто замчид аа,
Авто зам хэрэглэгчид ээ.

Өнөөдөр Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойн баяр тохиож байна. Манай улсын Авто замын салбар түүхэн хөгжлийнхөө явцад өөрийн гэсэн өнгө төрхөөр өргөжин тэлж. байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээр хүрээгээ тэлж өдөр ирэх тутам хөгжин дэвжиж байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаад авто замын салбарт opуулаххөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн зэрэгцээ гадаад дотоодын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бий болж байгаа нь сайшаалтай. Цаашид ч хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас анхаарч ажиллах болно.


Авто замын салбарт төр-хувийн хэвшлийн түншлэлийг улам өргөн хүрээнд дэмжин ажиллаж. барилга, засварын ажлын чанарыг сайжруулах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх нь бидний хөгжлийн нэгэн чухал чиг хандлага байх болно.

Монгол Улсын өргөн уудам нутгийг, сум сууринг холбосон чанартай замтай болгох буянтай үйлсийг бүтээлцэж буй үе үеийн замчид болон тэдний гэр бүлийнхэнд авто замчдын баярын өдрийг тохиолдуулан Засгийн газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.Хөгжлийг түгээгч алтан шар замын бүтээн байгуулалт улам эрчимжиж, улс орныхоо өнцөг булан бүрт хүрч, та бидний амьдрал, ямагт сайн сайхан руу тэмүүлэн есөн дэвжиж байх болтугай!

УИХ-ЫН ГИШҮҮН,  ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ  БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАТТУЛГА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.