Биокомбинатын замыг шинэчилнэ
2012.03.18

Биокомбинатын замыг шинэчилнэ

Улаанбаатар хотын хэмжээнд барих зам засвар, шинэчлэлийн ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн зам засварын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ. Тухайлбал, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто зам, Нисэхийн товчооноос Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг гүйцэтгэнэ.

Баянгол дүүргийн хорооллын доторх 2.6 км авто замын шинэчлэлт, мөн Налайх дүүргийн III хорооны 0.5 км авто замын засвар шинэчлэлт, Сонгинохайрхан дүүргийн Буяны 2.8 км, Сүхбаатар дүүргийн Бэлхийн таван километр, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа хүртэлх таван км автозамын ажлыг тус тус гүйцэтгэх юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.