![Баян-Өлгий аймгийн улсын аваргууд тодорлоо](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/13/313f619d4b113967acc164d371c5626f.jpg)
Баян-Өлгий аймгийн улсын аваргууд тодорлоо
XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас Улсын аварга малчин, хошой аварга малчин, тариаланч нараа тодрууллаа.
Баян-Өлгий аймгаас дараах хөдөлмөрчид "УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ" , "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ", "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"- аар тодорчээ.
Үүнд:
"Улсын хошой аварга малчин өрх"-өөр
Сагсай сумын Хаг багийн малчин Ахбигийн Бахытбек
"Улсын аварга малчин өрх"-өөр:
1. Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Лхагвасүрэнгийн Владимир
2. Баяннуур сумын Цэцэгт багийн малчин Хаданы Тилеухан
3. Буянт сумын Хөлцөөт багийн малчин Тогталханы Алембек
4. Дэлүүн сумын Бүргэд багийн малчин Мухаметжаны Аманкелди
5. Цэнгэл сумын Бор бургас багийн малчин Гэндэнгийн Молшылых
6. Булган сумын Улаанхус багийн малчин Үржинбавагийн Октьябр
7. Толбо сумын Хош багийн малчин Аманкелдийн Ардабек
8. Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Хаукений Байболат
"Улсын аварга тариаланч"-аар:
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4-р багийн тариаланч Хабылын Авдил;
Аваргаар тодорсон иргэд, хөдөлмөрчдөдөө аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэж, ажил, амьдралын арвин амжилтыг хүсэн ерөөе.