Боловсролын салбарынханд Төрийн дээд шагнал гардуулав
2025.02.04

Боловсролын салбарынханд Төрийн дээд шагнал гардуулав

Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Орхон аймгийн Баян-Өндөр /Эрдэнэт хот/ сумын боловсролын салбарынхандаа Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдсон Төрийн дээд шагналыг гардуулж өглөө.

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Орхон аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн бага ангийн багш Э.Оюунцэцэг, 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Д.Наранцэцэг, Орхон аймгийн Орхон хийц компанийн гагнуурчин З.Дуваа,
  • Алтан гадас одонгоор ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Д.Жавзан, 5 дугаар сургуулийн сургалтын менежер Х.Ананмэргэн, Насан туршийн суралцахуйн төвийн захирал О.Отгонбаяр, Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Янжинлхам, Эрдэнэтийн анхдагч, илгээлтийн эзэн Эрдэнэтийн харьяа Хялганатын модны үйлдвэрийн ажилтан Д.Хишигбямба,
  • Хөдөлмөрийн хүндэт медалиар Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн захирал Н.Алтанзаяа, бага ангийн багш Ч.Ренчиндорж, Хүүхдийн 15 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Н.Сэвжид-Осор, 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ж.Болормаа, 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхбаяр
  • Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ардын авьяастан Ж.Сосорбарам эгч маань шагнагдсаныг гардуулж өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан