
Хөвсгөл аймгийн ЕБС-ийн нийт 1600 гаруй төгсөгчиддөө МӨНГӨН ХОНХНЫ БАЯР-ын мэнд хүргэе!
Энэ жилийн хувьд Орхон аймагтаа дөрвөн жил дараалан хэрэгжүүлсэн төслөө бүсийн хэмжээнд болгон өргөтгөж “Дурсамжийн дэвтрийн аян”-нд Хойд бүсийн 4000 гаруй хүүхдийг хамруулсан онцлогтой жил байв.
Тус аяныг “Утсанд бага дурсамжид их цаг зарцуулъя” уриатайгаар хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг бууруулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, анги хамт олны уур амьсгалыг сайжруулж, сурагч насны нандин дурсамжийг үлдээх зорилгоор зохион байгууллаа.
Төслийг “Багшийн хөгжлийн гарц” ТББ-тай хамтран хэрэгжүүлж, дурсамжийн дэвтрээс гадна өсвөр үеийн сэтгэлзүйн асуудал, айдас түгшүүрийг давах арга зам сэдвээр мэргэжлийн чиглүүлэгч багш сургалт орсон юм.
Түүнчлэн “Дурсамжийн дэвтрийн аян”-ы хүрээнд “Мөрөөдлөөр жигүүрлэсэн сурагч насаа мөнхлөхүй” сэдэвт рийл видеоны уралдааныг Хойд бүсийн хэмжээнд зохион байгуулж, нийт гурван аймгийн 36 анги хамт олон оролцсон. Уралдааны үр дүнд:
- Бүсийн шилдэг ангиар Хөвсгөл аймгийн Галт сумын ЕБС-ын 12б анги
- Хөвсгөл аймгийн Шилдэг ангиар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын “Титэм” сургуулийн 12б ангийн хамт олон
- Хоёрдугаар байрт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Эрдмийн далай ЦС-ын 12а ангийн хамт олон
- Гуравдугаарт байрт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 12б ангийн хамт олон тус тус шалгарч ангиараа зусланд амрах эрхийн бичиг, сургуульдаа тоног төхөөрөмжийн дэмжлэг болон дурсгалын зүйлээр шагнуулсныг “Эрдмийн баяр”-ын өдрөөр нь гардуулж, баяр дээр баяр нэмлээ.
Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгоны ЕБС-ийн нийт 1600 гаруй төгсөгч та бүхний цаашдын эзэмших мэргэжил, боловсрол эх нутагтаа эргэн зориулагдаж, орон нутагтаа өөрсдийн үнэт хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ их АМЖИЛТыг хүсье!