
2025.04.11
Н.Батсүмбэрэл: Түүхэн их хурлын үлэмж үүргийг бид мартах учиргүй
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл судлаач хүний хувьд өдгөөгөөс 35 жилийн өмнө түүхэнд цор ганц Онц их хурал хуралдаж, улстөрийн болон төрийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэсэн талаар судалгааны өгүүлэл бичсэнээ өөрийн цахим хуудсанд хуваалцсаныг хүргэж байна.
Тэрбээр "Энэхүү их хурлын бодлогын залгамж болж дараах шинэчлэл өрнөсөн билээ. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хуулиа шинэчлэн батлах
- Монголд олон намын тогтолцоо бүрдэх (уг хурлаас ердөө 3 сарын дараа АИХ-ын ээлжит бус сонгууль болж МАХН-аас гадна МСДН, МҮАН зэрэг намууд төрд орж ирсэн)
- Монголын иргэд гадаад паспорттай болж, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлэх
- Иргэн хувьдаа өмчтэй болж, чөлөөт зах зээл бүрэлдэн тогтох
- Төрийн байгуулал нэгдмэл бөгөөд тогтолцооны хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг заагчлан хөгжүүлэх юм.
Түүхэн их хурлын үлэмж үүргийг бид мартах учиргүй " гэв.