2025.02.08

Орон нутгийн иргэд зээлийн хүүг бууруулах, сум бүрт шүдний кабинет байгуулах асуудлыг хөндлөө

Сумдаар ажиллаж байх хугацаанд орон нутгийн иргэдийн зүгээс нийтлэг тавьж байгаа нэг санал бол сумын эрүүл мэндийн төвдөө шүдний кабинеттай болох асуудал юм. Хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэж буй энэ цаг үед сум бүр шүдний кабинеттай, тоног төхөөрөмжтэй болох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнийг орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэх боломжтой учраас сумын Засаг даргад чиглэл болголоо.