2025.02.07
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
УИХ-ын гишүүн С.Зулпхар Баян-Өлгий аймгаас сонгогдсон Т.Аубакир, Х.Жангабыл, Б.Бейсен нарын гишүүд гадаад улсад томилолтоор ажиллаж байгаа тул гишүүдийг төлөөлж тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, төлөөллийг хүлээн авч уулзан, зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо.
Захирлуудын санал хүсэлтийг нээлттэй сонсож, дараах асуудлыг холбогдох яам, газарт уламжлан шийдвэрлүүлэхээр боллоо. Үүнд:
- Хос хэлний хөтөлбөр боловсруулж буй үйл явцтай танилцаж, батлуулан, хэрэгжилтийг хангуулах;
- Зарим сургуулийн хичээлийн байр, дотуур байранд шаардлагатай засвар, шинэчлэлтэй холбоотой хүсэлтийг уламжлах;
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг бүрэн компьютержуулах ажлыг ойрын хоёр жилд багтааж шийдвэрлэх;
- Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээнд онцгойлон анхаарах;
- Баян-Өлгий аймагт ахлах сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан сорил, тест шалгах төхөөрөмжөөр хангах боломжийг судлах.