МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09

МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА

Монгол Улсын Их Хурлаар 2025 оны Улсын төсөв батлагдлаа. 2025 онд Баян-Өлгий аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 321,6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 19 төсөл арга хэмжээ, үүнээс 2025 онд санхүүжих 84.5 тэрбум төгрөг байхаар батлагдлаа.

2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар дэвшүүлсэн зорилтын хүрээнд Даянгийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох, бүх сумыг аймгийн төвтэй авто замаар холбох ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлийн нийт 66 км авто замын дуусгах хэсэг Улсын төсвөөс санхүүжихээр боллоо.

Мөн цаашид бусад сумдын авто замын маршрутыг тогтоож, замын зургийг бэлэн болгож, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан