Цэнгэл сумын удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, шийдвэрлэх асуудлын талаар ярилцлаа
2025.01.30

Цэнгэл сумын удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, шийдвэрлэх асуудлын талаар ярилцлаа

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ-ын дарга Т.Байхал, Засаг дарга Б.Аль-Хасен болон сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж, сум, орон нутгийн хөгжил дэвшлийн талаар санаа бодлыг нь сонсон, зарим тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Цэнгэл сумын удирдлагууд сумын хөгжлийн бодлого, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажил, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, ИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.

Уулзалтаар дараах асуудыг уламжлан шийдвэрлүүлэх талаар ярилцлаа. Үүнд:

  •  Цэнгэл сумын сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил болон сумын төвөөр бетон гүүр, засмал зам барих ажлыг холбогдох яам, байгууллагад уламжлах;
  • Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хүүхэд хөгжлийн танхим байгуулах;
  • Aялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичигтэй болох;
  • Тусгай хамгаалалттай газрын эрх зүйн орчныг сайжруулах;
  •  Цэнгэл сумыг бусад улсын хотуудтай ах, дүүгийн харилцаатай болгох талаар хамтын ажиллагааны боломжийг судлах;
  • Сумын төвийн хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулах зэрэг асуудлуудыг ажил хэрэг болгох талаар ярилцлаа.