![БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/12/1fe1e31b4e5896358173ec9826428385.jpg)
БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО
XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас Баян-Өлгий аймгийн дараах иргэдийг "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ", "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"- аар тодорхойлон шагнав.
Үүнд,
"Улсын хошой аварга малчин өрх"-өөр
1. Сагсай сумын хаг багийн малчин Ахбигийн Бахытбек;
"Улсын аварга малчин өрх"-өөр:
1. Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Лхагвасүрэнгийн Владимир
2. Баяннуур сумын цэцэгт багийн малчин Хаданы Тилеухан
3. Буянт сумын Хөлцөөт багийн малчин Тогталханы Алембек
4. Дэлүүн сум Бүргэд багийн малчин Мухаметжаны Аманкелди
5. Цэнгэл сум Бор бургас багийн малчин Гэндэнгийн Молшылых
6. Булган сум Улаанхус багийн малчин Үржинбавагийн Октябрь
7. Толбо сум Хош багийн малчин Аманкелдийн Ардабек
8. Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Хаукений Байболат
"Улсын аварга тариаланч" аар:
1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4-р багийн тариаланч Хабылын Авдил;
![](http://byambatsogt.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан