Сэлэнгэ аймгаас Улсын хошой аварга малчин 7 “төрлөө”
2025.02.12

Сэлэнгэ аймгаас Улсын хошой аварга малчин 7 “төрлөө”

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгаас тодорсон Улсын аварга малчдыг танилцуулав. 

Тэрбээр “СЭЛЭНГЭ АЙМГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГУУДАД БАЯР ХҮРГЭЕ, Та бүхэнд баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” гэв.

"Улсын аварга малчин"-аар:

  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн малчин Зоригтын Атар
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн малчин Гарвуугийн Мөнхтөмөр
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Басангийн Самбуу
  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн малчин Моголдойн Эрдэнэтогтох
  • Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн малчин Цэдэвийн Нямаа

"Улсын хошой аварга малчин"-аар:

  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн малчин Санжийн Түмэн-Өлзий
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн малчин Батсүхийн Чинбат
  • "Улсын аварга фермер"-ээр:
  • Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн фермер Мөнгөний Цолмон
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн фермер Шатарын Баянжаргал
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Зүгээрбайн Баасансүрэн
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн зөгийчин Даваадоржийн Цагаанчулуун
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн фермер Нянцаннямын Баттулга

"Улсын аварга тариаланч"-аар:

  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Очирхүүгийн Хатанбаатар;
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Цэдэн-Ишийн Баярсайхан;
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул ”ХХК-ийн механикжуулагчЖаргалтайн Эрдэнэ-Очир;
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Тариан цацал ”ХХК-ийн механикжуулагч Баярнэмэхийн Чойжамц;
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Любагийн Гансүх;
  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын механикжуулагч Дэжидмаагийн Болд
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Сэлэнгэ тариа ХХК-ийн механикжуулагч Чимэдбалжирын Чимэддорж

"Улсын аварга тариаланч хамт олон"-оор:

  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Шанддов ХХК
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын Анар орд ХХК
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Арвин бэлчир ХХК
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Тулга энх ХХК