2025.01.15
Үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар бий болгох төсөл хэрэгжинэ
Энэ онд “Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгох” төслийг эхлүүлэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
“КОПИА” Монгол төв нь Монгол Улсад “Ногоон тэжээл тариалах технологи хөгжүүлэх”, “Монгол оронд тохиромжтой махны үхэр үржүүлэх”, “Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах загвар сум” төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байна. Тэгвэл энэ онд “Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгох” төслийг эхлүүлэх юм.