Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн малчин И.Батболд “Улсын аварга малчин” боллоо
2025.02.21

Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн малчин И.Батболд “Улсын аварга малчин” боллоо

Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн малчин И.Батболд “Улсын аварга малчин” болж, удам дамжсан малч ухаан, энэ цагийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ. 

Өвлийг өнтэй давж, урин хавартай золгох босгон дээр эрдэнэт сүргээ өсгөж, үр шимийг нь дэлгэрүүлэн яваа аварга малчныдаа төр нь хүндэтгэн очиж, алдаршуулдаг уламжлалтай. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллах үеэрээ ийнхүү шагналыг нь гардуулав. 

Тэрбээр “Нутгийн ахан дүүс, ураг төрлийнхөө бахархал болсон аварга малчин И.Батболдын гэр бүлд сайн сайхныг хүсэж, өнөр олуулаа өөдлөн дэвжихийг ерөөе” гэсэн  юм.