2025.06.03

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Малын генетикийн асуудалд шинжлэх ухааны эрдэмтдийг оролцуулж хэрэгтэй

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025.06.03ны өдрийн хуралдаанаар “Байнгын хорооны тогтоолын төсөл” /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/-ийг танилцууллаа.

Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Малын генетикийн асуудал бол малын ашиг шимтэй холбоотой. Нэлээн цогц асуудал юм билээ. ХААЯ-ны байр суурь бол бас асуудал байнгын хороо ажлын хэсэг гаргаад ажил. ХААЯ дэмжээд хамтраад ажиллая. Нөгөө талдаа шинжлэх ухаанчаар хандах ёстой ийм зүйл. Тэгэхээр ШУА-ийг бас татан оролцуулахаар байнгын хорооны хуралдаан дээр танилцуулсан. Тэгэхээр энэ ажлыг хийхэд өмнө нь энэ ажлыг хийх гэж оролдоод олон хүчин зүйлүүдэд нөлөөлөөд бас боломжгүй болсон юм шиг байгаа юм. Түүний нэг нь бол эрдэмтэд,  ажлын хэсэг, яам шийдвэр гаргалаа гэхэд шийдвэрлэх хөрөнгийн асуудал туйлын чухал юм билээ. Тэгэхээр ажлын хэсэгт тодорхой хугацаа өгөөд ажлынхаа үр дүн тайлангаа хурдан тавиад. Тэрэнтэй холбоотой төсөв хөрөнгөө хурдан тавиад Монгол улсын 2026 оны нэгдсэн төсөв яригдахад энэ асуудлаа оруулаад явах нь зүйтэй. Тэгж байж энэ ажлын хэсгийн үр дүн гарна гэж харж байна. Нөгөө талдаа манай зүүн бүсийн гишүүд хурдан адууны тал дээр иргэд олон нийтээс хүсэлтүүд, шүүмжлэлүүд хүлээж авдаг. Түүний нэг нь монгол морийг эрлийзжүүлж байгаа энэ үйл явц бол хэрээсээ хэтэрлээ гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Монгол морины хувьд дэлхийд тэвчээр хатуужил, дэлхийн томоохон дайн байлдаанд хүртэл гайхагдсан адуу. Харамсалтай нь энэ эрлийзжүүлснээс болоод адууны тэсвэр тэвчээр гэдэг юм бол гол үзүүлэлт биш болж байна.Үүнээс болоод цасан шуургаар уруудаад ирэх ч адуу байхгүй болж байна. Тэгээд Монгол наадам бол төрийн үйл ажиллагаа, төрийн наадам. Морины эрлийз энэ асуудал бол ер нь хэрүүлгүй наадам байхгүй боллоо. Тиймээс адууны тал дээр тусгайлан анхаараасай гэж хүсэж байгаа.