2024.12.18
С.Бямбацогт: Үйлдвэр технологийн парк байгуулахад татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй
Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны (2024.12.17)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын мэдээллийг сонслоо.
Сайн нарын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, үг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт:
Үйлдвэр технологийн парк бол сайн хууль болсон. Үүнээс сайн хууль байхгүй л гэж байна. Санаачлаад батлуулсан хүний хувьд сайн хууль хийхийг хичээсэн. Дэлхий дээр байгаа одоо олон үйлдвэр технологийн паркуудын жишгийг судалж байж аль аль болох сайнуудыг нь авч одоо Монголдоо нэвтрүүлэх гэж үзсэн. Гэхдээ тийм ч сайн биш болчхоод байна.
Боловсруулах үйлдвэрүүдэд нэг хувийн татвартай болж байгаа чинь энэ үйлдвэр технологийн парк бас амь ороход бас нэлээн тийм асуудалтай болох гэж байгаа. ТиймээсМонгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан цагаан алт хөтөлбөртөөүйлдвэр технологийн паркууд дээр барих гэж байгаахөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд ААНОАТ-ыг эхний 5 жилд нь 100% чөлөөлөх, дараагийн 5 жилд нь 6-аас 10 дахь жилд нь 50% чөлөөлөхөөс гадна хүн амын орлогын албан татвар, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар энэ бүгдээс нь чөлөөлөх асуудлыг бас цогцоор нь шийдье гээд УИХ-аас тогтоол гаргаад өгчихсөн байгаа. УИХ-ын тогтоолыгЗГ хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс хариуцсан сайд нар Цагаан алт хөтөлбөрийг дагаж гарсан УИХ-ын тогтоолыг нь хараадхаач ээ. Түүн дээрбидэнд үүрэг өгчихсөн байгаа ЗГ-т. Үүнийгээ бариад явбал үйлдвэр технологийн паркийн хууль илүү сайжирч, баялаг бий болгох боломж бүрдэнэ.
Монгол Улс нөхөн сэргээгддэг баялагтай, малын гаралтай түүхий эд, мал аж ахуй дээрээс нь газар тариалангийн бүтээгдэхүүн жил болгон нөхөн сэргээгдэж байдаг. Энэ баялгаа нэмүү өртөг шингээж, ажлын байр бий болгоод явбал олон хүн ажилтай болно, хүнсний асуудлаа шийднэ, экспортын орлого ч нэмэгдэнэ. Нөгөө талд нь уул уурхайн бүтээгдэхүүн нөхөн сэргээгддэггүй. Ухаад л аваад явчихдаг. Зэсээ хайлуулаад зэсийн баяжмал хийдэг болчихъё. Цэвэр зэс гаргадаг болчихъё. Цэвэр зэсээрээ зэс бүтээгдэхүүн хийдэг болчихъё. Ингэснээр валютын нөөц бидэнд бий болно. Өөрөөр хэлэх юм болбол үйлдвэр чухал.
Энэ үйлдвэрүүдийг төрөөс бодлогоор дэмжээд барьчихвал олон мянган ажлын байр бий болно. Монгол Улсын валютын нөөц нэмэгдэнэ, төсвийн орлого ч нэмэгдэнэ. Монгол Улсын эдийн засаг томорно тэлнэ. Ийм л олон зорилготой хууль. Яг энэ талаас нь хараад та бүхэн холбогдох хуулийн өөрчлөлтийг хийнэ үү.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан