
2025.05.05
Ж.Энхбаяр: Тариалалт эхлэхттэй зэрэгцэн салбарын яам хуулиа батлуулахад ганц шат үлдлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнгөрөгч Баасан /2025.05.02/гарагийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг /Улаанбуудай, гурил, малын тэжээл/ хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.
Энэ долоо хоногийн Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах боломж бүрдэж байна.