Говь-Алтай аймгийн 15 суманд хөв цөөрөм байгуулах ажлыг энэ онд эхлүүлнэ
2025.01.31

Говь-Алтай аймгийн 15 суманд хөв цөөрөм байгуулах ажлыг энэ онд эхлүүлнэ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудын талаар танилцууллаа.

Цөлжилт явагдаж, бэлчээрийн хомстол нүүрлэж буй энэ цаг үед гадаргын усыг хуримтлуулж, нөөц бүрдүүлэх туйлын чухал учраас Говь-Алтай аймагт жижиг оврын 15 хөв цөөрөм байгуулах ажлыг энэ оноос эхлүүлнэ гэдгийг тэрбээр онцлов.  

Эрдэнэ сумын иргэд хөв цөөрөм байгуулах асуудлыг 8 жилийн турш хөөцөлджээ. Тиймээс Цэцэг нуурыг сэргээж, шуудуу татах ажлын зураг төсвийн ажлаа хүлээлгэн өглөө. Бидний зүгээс хөв цөөрөм байгуулах ажилд энэ оны төсөвт 6,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан бөгөөд Говь-Алтай аймгийн 15 суманд хөв цөөрөм байгуулахаар төлөвлөсөн учраас Эрдэнэ суманд дээрх шуудуу татах ажлыг хүлээн авлаа хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.