2025.01.17

Б.Бат-Эрдэнэ: Малын индексжүүлсэн даатгалыг албан журмын даатгал болгож болохгүй

УИХ-ын чуулганы /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал хүндэрнэ. 2024 онд дэлхийн дулааралтай жил болсон. Олон улсын цаг уурын байгууллагаас дулаарал явагдах хэмжээгээр байгалийн гамшиг илүү их болно. 2024 онд 1,6 хэмээр дулаарсан, дэлхийн тавьсан түвшнээс 0,1 хэмээр илүү гарсан гэсэн үг. 2050 он хүртэл Монгол Улсын агаарын температур 2,6 хэмээр дулаарна. Одоо байгаагаасаа нэмээд 2080 он хүртэл дахиад 6,2 хэмээр дулаарна. Өвөл ордог цасны хэмжээ ихэснэ, зун ордог борооны хэмжээ буурна.

Энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал дээр малчид мааньсайн анхаарах ёстой. Нөгөө талдаа төр засгийн зүгээс эрсдэлийг тооцоолох нь хамгийн зөв алхам. Малын индексжүүлсэн даатгалын нэмэлт өөрчлөлт орж ирж байгаа нь сайн гэж харж байна. Гэхдээ хэлэлцэх шатандаа тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг маш сайн хийх ёстой. Үүнийг албан журмын даатгал болгож болохгүй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn