Ц.Идэрбат: Малын индексжүүлсэн даатгал албан журмынх бус малчид үр, ашгийг нь хүртдэг даатгал болгоно
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
2025.01.30

Ц.Идэрбат: Малын индексжүүлсэн даатгал албан журмынх бус малчид үр, ашгийг нь хүртдэг даатгал болгоно

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат одоогийн парламентад орон нутгийн анхан шат, төрийн албаны анхан шатнаас замналаа эхлүүлсэн цөөн гишүүдийн нэг.

Тэрбээр УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль тогтоох чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж буй. Тухайлбал, Нийгмийн бодлогын байнгын хороо, БОХХАА-н байнгын хороонд харьяалагдан, дараах хуулийн төслүүд, ажлын хэсэгт ажиллаад байна. 

УИХ-ын намрын чуулганы хугацаанд УИХ-ын чуулганы хуралдаанд 100%-ийн ирцтэй оролцов 

Үүнд: 

  1. Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хууль тогтоомжийг хүүхдийн эрхийн конвенцод нийцүүлэх чиглэлээр санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн АХЛАГЧ, 
  2. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын хорооны болон чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах бүхий ажлын хэсгийн АХЛАГЧ,

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн,ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уламжлалт МАА-д тулгамдаж буй Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2021 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үр нөлөөг доошлуулах бодлого арга зүйн дэмжлэг үзүүлэх холбогдох арга хэмжээний санал болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэгт тус тус ажиллаж байна.  

намрын чуулганы хугацаанд 29 удаа үг хэлэв

  • стратегийн ордууд ард түмний өмч байх ёстой, 
  • нийгмийн шударга ёсны, хүсэмжлэл, 
  • малчид иргэдээс гарч буй саналын талаар асуудал дэвшүүлж, 
  • ХАА, 
  • нийгмийн хамгаалал, 
  • тогтолцоо, хуулийн хийдэл, 
  • цалин тэтгэвэртэй холбоотой асуудлаар санал шүүмжлэл дэвшүүлж иргэдийнхээ нийтийн эрх ашгийн үүднээс байр сууриа илэрхийлэв. 

Зүүн бүсийн 45 сум сууринд хүрч, 30 мянгаН иргэдИЙГ сонсОВ

Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, Н.Бадамсүрэн нарын зүүн бүсээс сонгогдсон гишүүдтэй хамтран ажлын нэгдсэн албатай ажиллаж, эргэх холбоо хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллаж байна. Тодруулбал, 2024 оны зун Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тэгш ой тохиож буй сумдад хүрч дэмжлэг үзүүлсэн бол 2024 оны зун, намар бүсийнхээ 45 сум сууринд хүрч 30 мянга шахам иргэдтэй биечлэн уулзаж, шинээр бүрдсэн парламентын онцлог, бүсчилсэн хөгжил, Үндэсний баялгийн сан, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчилж, иргэдийн саналыг сонсоод байна. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Манай энэ малын "индексжүүлсэн даатгал" гэдэг бол дэлхийд байхгүй даатгал. Ялангуяа малын хоригдлоор тооцдог даатгал гэж дэлхийд байхгүй. Африкийн Кени гэх мэтэд бэлчээрийн аж ахуй эрхэлдэг. Энэ газруудад ногоон индексээр олгодог. Бас л индексжүүлдэг юм байна лээ. Монголчлоод яривал газрын гарц нь хэдэн хувь байхаас шалтгаалаад нөхөн төлбөр олгодог тогтолцоо байдаг. Манайх малын хорогдлоор тооцдог. Үүн дээр маш нарийн тооцооллууд бий. Тухайлбал, математик, магадлалын онол, статистик дээр суурилсан тооцоололд үндэслэж явдаг. ЗГ-аас тухайн сумын малын хорогдлын 6%, дээрээс нь төрөл бүр дээр 6% гэдэг хатуу босгууд байгаа. Гэтэл тухайн сумын малын 5% нь үрэгдчихсэн байхад сумаараа даатгал авч чадахгүй байгаа. ЗГ-аас активар тооцоолол дээр суурилаад энэ хатуу 6% гэдэг босгыг багасгаж, уян хатан болгох заалт орж ирж байна гэсэн үг. Цаашид хэлэлцүүлгийн явцад олон зүйлүүд тодорхой болох байх.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан