ЭКСПОРТ ӨОМҮ-ЭЭС 4.4 ХУВИАР, ИМПОРТ 25.9 ХУВИАР ӨСЖЭЭ
2024.07.19

ЭКСПОРТ ӨОМҮ-ЭЭС 4.4 ХУВИАР, ИМПОРТ 25.9 ХУВИАР ӨСЖЭЭ

Өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцууллаа. 

Монгол Улсын нийт экспорт оны эхний 6 сарын байдлаар 332.7 тэрбум ам.доллар байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс (ӨОМҮ) 7.9 тэрбум ам.доллароор өсжээ. Үүнд голлон уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн нөлөөлж байна. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 93.6 хувийг эзэлж байгаагаас нүүрсний экспорт ӨОМҮ-ээс 40 сая.тн-оор нэмэгдсэн бол эхний 6 сарын байдлаар 11.1 сая.тн-оор буюу 7.0 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Дараа нь зэсийн баяжмал орж байгаа бөгөөд ӨОМҮ-ээс 20.8 мян.тн-оор нэмэгджээ. Уул уурхайн бүтээгдэхүүний 92.7 хувийг БНХАУ руу, 4.3 хувийг Швейцарь улс руу экспортолсон байна. 

Харин импортын тухайд, Монгол Улсын импортын хэмжээ 5.4 тэрбум ам.долларт хүрч, ӨОМҮ-ээс 25.9 хувиар өссөн буюу ӨОМҮ-ээс 1.1 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Импортын барааны эхэнд суудлын автомашин орж байна. Суудлын автомашин ӨОМҮ-ээс 25 мян.ш-ээр нэмэгдэж ӨОМҮ-ээс 42.4 хувиар өссөн байна. Түүний дараа дизель түлш бөгөөд ӨОМҮ-ээс 137.0 мян.тн-оор нэмэгдсэн байна.  Удаад нь ачааны автомашин, бульдозерь, экскаваторын импорт оржээ.