УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргий Акиэ Абэг хүлээн авч уулзлаа
2025.05.22

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргий Акиэ Абэг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.05.22/ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа.

Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ нь УИХТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүрэлцэн ирж, оролцож байна.

Д.Амарбаясгалан "Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын дотны анд нөхөр Шинзо Абэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад 3 удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн билээ. Түүний манай улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг монголын ард түмэн үүрд дурсан санах юм" гэв.

Хатагтай Абэ Акиэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн хамтаар Монгол Улсад 2 удаа зочилж байсан бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.