ТЭЭВРИЙН ЖОЛООЧ, ТЭР ДУНДАА НҮҮРС ТЭЭВРИЙН  ЖОЛООЧ НАРТ АЮУЛГҮЙ, ТУХТАЙ БАЙДАЛ МАШ ЧУХАЛ
Б.Цэрэнлхагва "Асиан рөүд" ХХК-ийн захирал
2024.05.28

ТЭЭВРИЙН ЖОЛООЧ, ТЭР ДУНДАА НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ АЮУЛГҮЙ, ТУХТАЙ БАЙДАЛ МАШ ЧУХАЛ

Манай улсын тээврийн салбарын хамгийн том ачааг нуруундаа үүрч яваа гол хүчин зүйлс бол нүүрс тээврийн жолооч+техник буюу шакман+симс хос тавцант чиргүүлийн хослол юм. Тээврийн салбар дотроо нүүрс тээврийн гол чухал хоёр хүчин зүйл нь манай улсын талаас нүүрс тээврийн ханшийг  тогтвортой барих бодлого хэрэгтэй бол нөгөөх нь урт замын ая даах чадвар бүхий чанартай техник шаардлагатай юм. 

Нүүрс тээвэр хийж буй жолооч нар НЭГ удаагийн явалтаар 100- 1000 км хүртэлх хол замыг туулдаг. Урт цуваа үүсэх, очер дараалалд удаан зогсохоос эхлээд тоос шороо ихтэй, эрүүл ахуйн бус нөхцөлд ажилладаг. Хоол цайгаа машиндаа хийн идэж уун, тэндээ олон хоног “амьдардаг” үе бишгүй. Тиймээс бид тээврийн жолооч нар хол замд, олон цагийг машиндаа өнгөрүүлэхэд тохиромжтой хамгийн тухтай, эвдрэл гэмтэл багатай, манай улсын зам, цаг уурын нөхцөлд нэн тохиромжтой шинэлэг загварын машин хэрэглэгчиддээ нийлүүлхээр эрэлхийлэн 2021 оноос эхлэн шинэ шакман, симс чиргүүлийн борлуулалтаа эхэлсэн.

Нүүрс тээвэрт БНХАУ-ын Норд бенз болон бусад загварын автомашиныг их хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд жолооч нар шакман/shacman/ брэндийн Х5000, Х3000 машинуудыг маш их сонгон унах болсон юм. Энэ нь уг машины чанар, тав тух сайнтай холбоотой. 

“SHACMAN+СIМС ЧИРГҮҮЛ” ГЭХ ЧАНАРЫН ХОСЛОЛ БИЙ БОЛСОН  

Манай байгууллага БНХАУ-ын CIMC групп үйлдвэрүүдийн хос тавцант чиргүүл, болон өөр загварын симс чиргүүлүүдийг онцлон борлуулж байна. Нэг чиргүүлийн урт нь 13 метр, хоёр чиргүүл толгой нийлээд 30 гаруй метр урттай болдог. Энэ бол манай улсын стандартад яг таардаг. Уг брэндийн давхар чиргүүл манай улсын авто тээврийн стандарт, газар нутаг, цаг уурын байдал, замын нөхцөл байдалтай уялдаж хамгийн өндөр бүтээмжтэй, чанар сайтай техник болоод байгаа юм. Стандарт хангаж буй уг брэндийн толгой чиргүүлийг сонгон нүүрс тээвэр хийх нь илүү аюулгүй, баталгаатай байдаг.

Ийнхүү шакман+симс гэх “гоё хослол”-ыг бий болгосон юм. Нүүрс тээвэр, нүүрсний экспортын орлогын нэлээд хэсгийг бүрдүүлж байдаг. Шакман, симс чиргүүлээр тээвэрлэсэн баялагийн, тээврийн үр шим Монгол улс, Монголчуудад, Монгол айл өрхүүдэд хүрч байгаад бид баяртай байдаг. 

Бидний сонголт төсөөлсний дагуу өндөр үзүүлэлттэй, өндөр бүтээмжтэй байна. Бидний бахархал бол нүүрс тээврийн жолооч нар билээ. Нэг машины ард  хамгийн багадаа гурван гэр бүл эх орныхоо баялаг хийгээд тээвэр ложистикийн үр өгөөжийг шууд хүртэж байна гэсэн үг.

Автомашины салбар хөгжиж, хурдацтай өөрчлөгдөж байгаа ба бид ч хөжлөө даган хоцрохгүйг хичээж ажилладаг. Тиймээс суудлын цахилгаан автомашинуудыг судалж одоогоор Шанхай хотод үйлдвэрлэгдэж буй Тесла /Tesla брендийн суудлын автомашинуудыг Монголдоо нутагшуулах, цахилгаан машины хэрэглээнд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор ажилдаа ханцуй шамлан ороод байна. 

Одоогийн байдлаар Тесла суудлын автомашины харилцагчид маань өндөр сэтгэгдэлтэй байна. Үүний нэг том нөлөөлөл бол банкууд ногоон зээлийг дэмжин, 1%-ийн хүүтэй байхаар тогтсон нь харилцагчдад санхүүгийн дарамт багатай тусч байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn