Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ
2023.10.19

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд ирэх оны төсвийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын илтгэлийн дараа ирэх оны төсөвт хийсэн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор Д.Занданбал танилцууллаа.