2023.10.19
Ш.Адьшаа: Төсвийг ерөнхийлөн захирдаг Засгийн газарт ямар хяналт тавих вэ?
УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
Төсвийн тэлэлт дээр гишүүд өөр өөр байр суурь илэрхийлж байна. Төсөв хэлэлцэхээс өмнө ерөнхий сайд бүх аймгаар яваад хөрөнгө оруулалтын жагсаалтыг эрэмбэлээд, тухайн орон нутгийн иргэдэд ийм ийм зүй хийнэ гэж хэлсэн. Энэ бодлого хэрэгжих үү. Жил бүрийн төсөв дээр хөнгөлөлттэй зээл гэсэн нэрээр хөрөнгө төвлөрүүлдэг, энэ нь үр дүн өгдөггүй, хэдхэн компани авдаг авлигын схем бий болж байна. Төсвийг ерөнхийлөн захирдаг Засгийн газарт ямар бодлого байна. Аливаа төсөл хэрэгжихээр төсөв өсөөд байдаг. Барилгын хөгжлийн төв гэж хуйвалдааны газар байна.
Түүний асуутад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Түүний Одоо бид аудитад итгэхгүй бол хэнд итгэх вэ. Ковидын үеийн нэмэгдлийг анхаарч арга хэмжээ авч байна. Төсөл, хөтөлбөрүүдэд 863 тэрбум төгрөгийг төсөвт багтаасан.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn