2023.10.20
Ц.Цэрэнпунцаг: Завхан аймагт баригдаж байгаа ДЦС хугацаандаа ашиглалтад орох уу
УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Аймгуудад баригдаж байгаа дулааны цахилгаан станц хугацаандаа баригдах уу. Завхан аймаг хөгжлөөрөө хоцорч байгаа. Зөв төлөвлөөд ажиллаж чадвал иргэдийн 0,7 га газрыг үнэд оруулах боломжтой. Манай Улиастай хотын гэр хороололд бохирын шугамыг татаад өгвөл цахилгаанаар асуудлыг шийдэх боломж байна. Нийслэл хотыг орон сууцжуулна гэж 30 жил ярилаа. Иймд энэ алдааг Завхан аймагт давтахгүйг хичээж Завхан аймагт өөрийн хөрөнгөөр 18 мгвт-ын цахилгаан станц барьж байна.Төсөвт цэвэр ус бохирын хоолойг шийдэх төсөв оруулахаар төлөвлөсөн. Энэ хөрөнгө оруулалтын зорилго бол иргэдийн хөрөнгийг үнэ цэнд оруулахыг зорьж байна. Завхан аймагт ахиухан төсөв тавьж өгөөч өө. Энэ удаагийнх хүртээмжтэй биш байна, нэмэх боломж байна уу. Хөрөнгө оруулалтын хэдэн хувь нь барилга байшинд цемент зуурч байна. Үүний хэдэн хувь нь урагшаа импорт болон гардаг вэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn