2023.10.19

Ц.Сандаг-Очир: Эрчим хүчний сайжруулсан түлшний туршилтыг ард иргэд дээр хийдэг юм уу, лабораторид хийдэг үү ?

УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 

Үнийн зөрүүнээс болж магадлал хийлгэсэн хөрөнгө оруулалтын ажил ороогүй байна. Энэ талаар аудит хийлгэсэн хэдэн ажил байна, төсөвт өртгийг хэрхэн яаж, ирэх жилийн төсөвт суулгах вэ. Эрчим хүчний сайдаас асуух асуулт байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдээлэл хийсэн. Ирэх жил туршилт хийх гэж байгаа хэд хэдэн орон нутаг байна. Үгийн алдаа гаргасан уу, үнэхээр туршил хийх гэж байна уу. Хэд хэдэн орон нутагт эрчим хүчний сайжруулсан түлш дээр туршилт хийнэ гэж байгаа. Туршилтын ажлыг ард иргэд дээр хийдэг юм уу, лабораторид хийдэг үү.

Сайдын үгийн алдаа нь Дарханд хийнэ, бүүр болохгүй бол Багануурт хийнэ гэж хариуцлагагүй хэлсэн. Ингэж Багануурын 30 мянга гаруй иргэдийг дорд үзсэн, Үндсэн хуулийн ялгаварлал гаргасан хариуцлагагүй үйлдэл шүү, энэ инээдэм биш. Иймд Эрчим хүчний сайдыг албан ёсоор уучлалт гуйхыг хүсэж байна. Энэ туршилтад хэдэн төгрөг тусгасан бэ, хаана хаана хэрэгжүүлэх гэж байна.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn