2024.08.19
Д.Цогтбаатар: Монголыг эзэнтэй, малтай байлгадаг малчид руу чиглэсэн бодлого, үйлдвэр хэрэгтэй!
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
Хөтөлбөр болон бодлоготой холбоотой тодруулах хэд хэдэн асуудлууд байна. Тухайлбал, ноосон бордооны үйлдвэр, эцсийн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн бий болгох үйлдвэр барьж байгуулна гэж МАН-ын болон манай намын мөрийн хөтөлбөрт байгаа. Энэ нь тус хөтөлбөр дээр тухайлсан нэрээр байхгүй. Хүнс хөдөө аж ахуйн сайд "Цагаан алт" хөтөлбөрт оруулчихсан гээд байгаа. Үүнийг нь харахаар яг тухайлаад биччихсэн зүйл алга. Ноосон бордооны үйлдвэрийг малчид руу чиглэсэн бодлого хэмээн хардаг. Нэг ёсондоо, монголыг эзэнтэй байлгах, малтай байлгах хамгийн чухал хүмүүс болох малчид руу чиглэсэн бодлого, үйлдвэр барьж чадахгүй л сууж байна. Хөтөлбөрүүдийг задлаад харвал, Дарханы замтай холбоотой асуудал байна! Ажлын гүйцэтгэл 94%, зээлийн ашиглалт 54%, одоо тодотголоор дахин 131 тэрбум төгрөг авна гэж байгаа. Зээлийн ашиглалтаа сайжруулаад, зам нь баригдаад дууссан юм чинь тодотгол хийлгүйгээр явж болдоггүй юм уу!
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан