2023.10.20
Г.Ганболд: Газар олголтыг Засгийн газар хариуцаад явахаар хөдөө орон нутаг яаж хөгжих вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хууль, 7 тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Орж ирж байгаа хууль бүр дээр удирдлага нь муу байна гэж босоо удирдлагатай болгож сүүлдээ орон нутагт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулиар олгогдсон том эрх нь газартай холбоотой асуудал байгаа юм. Энэ дагаж орж ирж байгаа хуулиудын Газрын хуулийн 18.1.10 дээр орон нутаг аймаг сум газар олгож чадахаа болих нь ээ. Газар олголтыг засгийн газар олгох нь ээ. Орон нутаг яаж хөгжих вэ. Зэрэгцээд их хурлын тогтоол байна.Төсөв батлагдсантай холбогдуулаад авах арга хэмжээний тухай гэж. Энэ тогтоолд 2024 онд Хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих жил болгон зарлана.
Энэ хүрээнд хөдөө орон нутагт орон сууц барихыг дэмжинэ гэж тогтоол баталчхаад эсрэгээрээ газын хуульд газар олгох эрхийн хумихаар цаашдаа орон нутаг хэрхэн хөгжих вэ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Гэтэл биржийн үнээр биш бүтээгдэхүүнээ ямар үнэ тогтоох вэ. Үүнийг яаж зохицуулах гэж байна. Стратегийн орд газрыг 10 жилээр гэрээ хийж ашиглуулах зүйл яригдаж байна.Үүнийг ойлгож байгаа ч компани тус бүр дээр хэрхэн цэгцэлж зохицуулах вэ.
Түүний асуултад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn