2023.10.12

Б.Энхбаяр: УИХ, Засгийн газар хамтран Улааанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэж буй нь сайшаалтай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж бай

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай СХД-ийн ИТХ-ын даргад ажиллаж байсан. Одоогийн СХД-ийг 10 жилийн өмнөхтэй нь харьцуулахад шал өөр болсон. Хотын төвийн дүүргийн жишигт хүртэл хөгжсөн нь үнэн. Х.Нямбаатар гишүүний сонгогдсон тойргийн хүн ам 200 мянгад хүрэх байх. 200 мянган хүнийг төлөөлж байсан бол одоо Улаанбаатар хотын 1,7 сая буюу түүнээс даруй найм дахин их цар хүрээтэй хот хэмээх их айлыг хариуцна.

Өмнөх даргын хийсэн маш том ажил бол Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Улаанбаатар хотын асуудлыг хотын даргын асуудал хэмээн УИХ, Засгийн газрын түвшинд ч тэр бүгд хаядаг байсан. Олон жил бодлогын түвшинд орхигдсоны гороор олон асуудал хурсан.

Ерөнхий сайд анх удаа хотын асуудал дээр онцгой анхаарч УИХ дээр Э.Бат-Амгалан ахлаад Улаанбаатар хотын хөгжлийн түр хороо байгуулагдан бодлогын түвшинд УИХ, Засгийн газар, Хот гэсэн асуудлаа хамтдаа шийдье гэдэг чиглэлд явж буй нь үр дүнгээ өгнө хэмээн найдаж байна.