Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдах бүрэлдэхүүн, алба хаагчидтай уулзлаа
2026 онд манай улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдана. Хуралд дэлхийн 190 гаруй улсаас төлөөлөл оролцож цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Мөн байгаль орчны чиглэлээр харилцан туршлага солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг манай улсын хувьд чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдах бүрэлдэхүүн, алба хаагчидтай уулзаж бэлтгэл ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө.
COP буюу (Conference of the Parties) нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын оролцогч талуудын дээд хэмжээний уулзалт бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх,хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох арга хэмжээг хэлэлцэх зорилготой олон улсын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг юм.
Холбоотой мэдээ
2025.01.25
2025.01.22
2025.01.22