2023.10.05

С.Одонтуяа: Миний хувьд АН-аас нийслэлд ганцаараа сонгогдсон гишүүн, хариуцлага нэхэж ажиллана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд яаралтай горимоор Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Саяхан Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн комиссын индэр дээр шившгээ дэлгэлээ. Монгол Улс шүүхийн шийдвэргүй баривчилгаагаараа 99 хувь гэж дахиад хэллээ.Энэ асуудлыг хурдан хурдан шийдэж болох уу гэж өнгөрсөн жил хэлсэн. ХЗДХ-ийн сайдад 3 асуудлаар албан бичиг хүргүүлнэ. Үүнийг хоёр нь Шүүхийн шийдвэргүй баривчилдаг асуудлыг зогсоох тал дээр хууль боловсруулаад хүргүүлж байна. Дараагийнх нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн асуудлын ялыг хүндрүүлэх талаар хүргүүлсэн, та шийдэж өгөөрэй. Х.Нямбаатар сайд гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг шуурхай шийдэж өгсөн.

Миний хувьд АН-аас нийслэлд ганцаараа сонгогдсон гишүүн, хариуцлага нэхэж ажиллана. Та нар нийслэлийг дайны талбар шиг болгосон шүү. Яагаад 30 жил МАН засагласан хэр нь ийм байдалтай байна. Үүнийг намынхаа түвшинд яриарай. Нийслэл хотыг ийм бохирдуулсан асуудлаа өөрсдөө шийдээрэй. Ерөнхий сайдад хэлэх гомдол байна. 2021 онд Хүүхэд хамгааллын хуулийн төслийг хүргүүлсэн, Гэр бүлийн тухай хууль яагаад орж ирэхгүй байна.

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn