Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын даргыг өөрчлөн томиллоо
2023.09.06

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын даргыг өөрчлөн томиллоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төмөрбаатарын Сүхболдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо.

Хурандаа Т.Сүхболд 2020 оноос Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байна.

- Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцлөхөөр тогтов.