2023.10.05

Б.Саранчимэг: Нийслэл хотыг иргэдэд ээлтэй, ногоон хот болоход анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд яаралтай горимоор Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг танилцууллаа. 

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Нийслэл хотын асуудал бол зөвхөн нийслэлчүүдийн асуудал биш манай улсын нийгэм эдийн засгийн чухал асуудал юм. Х.Нямбаатар сайдын хувьд олон ажлыг амжилттай хийж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийж чадсан. Мөн СХД-ийг анхан шатнаас нь удирдаж, нийслэлчүүдийн жаргал, зовлонг мэддэг хүн. Цаашдаа ногоон хот болгож, хүмүүст ээлтэй хол болгоход анхаарч ажиллаарай. Хууль зүйн сайд болох гэж байгаа Б.Энхбаяр гишүүний хувьд энэ салбарт олон чухал ажил хийнэ гэж итгэж байна. Мөн Б.Дэлгэрсайхан гишүүндээ амжилт хүсье ээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn