2023.10.05
Н.Учрал: Хууль зүйн салбарт гарсан шинэчлэлийг үргэлжлүүлж сайн ажиллаарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд яаралтай горимоор Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Шилэн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд албан бичиг гаргаад 4 сарын хугацаанд ЗГ-ын эргэн төлөх нөхцөлтэй 7 сангаас 32 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Сайн үзүүлэлт, авлигатай тэмцэх ажил үр дүнгээ өгч байна. Өмнө нь нууц хэрээр зарим асуудал тэгээд өнгөрдөг байсан бол хуулийн хүрээнд нээлттэй болсон нь үр дүнгээ өгч байгаа. Мөн тоон гарын үсэг болон сайн үр дүнтэй зүйл их бий. Иймд Б.Энхбаяр сайд энэ хурдтай сайдын ажлыг амжилттай үргэлжлүүлээрэй. Мөн цахимжилттай холбоотой байгууллага хоорондын зөрчил гарч байгаа энэ асуудлыг шийдэх талаар ажиллаарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn