УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд яаралтай горимоор Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
"Хот дээр дайн болж байна, хотод том асуудал үүсэж байна" гэх. Тэгвэл тэр дайн болж байгаа фронт дээр чинь яагаад “салаа удирдлага” тавигдаад байгаа юм.
Хотын дарга гээд орон нутгаасаа томилогдсон бие даасан удирдлага бүхий удирдлага байна. Нөгөө талд нь нэг асуудлыг нь тасалж аваад “сайд” гээд тавьчихсан. Түгжрэлийн сайдад чинь эрх мэдэл нь хүрч байгаа юм уу. Магадгүй хоёр хүний хоорондын зөрчлийн асуудалд хүргэж байх шиг, магадгүй хүссэн үр дүнд чинь хүрэхэд удирдлага зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт чинь өөрөө сайнаасаа илүү саар байгаа юм биш үү. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
Түгжрэлийн асуудлыг шийдэхэд эрх хэмжээ, менежмент, бодлого явуулахад чинь зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүний асуудал ажил хийх боломж олгож байсан уу. нэг ёсондоо шуурхай нэгдмэл удирдлага зохион байгуулалттай бүтэц дээр салаа удирдлагатай бүтэц байх нь бодлогын том алдаа юм.