2023.04.20

Б.Баттөмөр: Цахим мөнгөн тэмдэгтийг крипто валютаар төсөөлж болохгүй

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ хуулийг дэмжиж байгаа. Манай улсад 40 нам бүртгүүлээд 36 нь үйл ажиллагаа явуулж байгаа ч, үзэл баримтлал нь тодорхойгүй байна. 36 нам гэдэг гажуудсан тоо. Үүн шиг олон зүйл манайд бий. Жишээ нь 200 их, дээд сургууль, 56 спиртийн үйлдвэр, 120 архины үйлдвэр, 900 орчим сүм хийд гэх мэт зүйл байна. Манайд байгаа намуудын бодлого төлөвшихгүй байгаа шалтгааныг тооцоо, судалгаагаар юу гэж гаргасан бэ. Манай улсын эдийн засаг улс төржсөн, намуудын амлалтаас үүссэн.

Энэ хуульд намуудын амлалтыг хаасан зарим заалт байна, үнэхээр хааж чадахгүй. Хүйсийн төлөөлөл дээр хувь тавьдаг энэ зөв үү, буруу юу. Нам орлогыг цахим мөнгөн хэлбэрээр авахыг хориглоно гэсэн байна. Цахим мөнгөн тэмдэгтийг криптовалютаар төсөөлж болохгүй. Дэлхийн чиг хандлага цахим мөнгө рүү явж байна. Бид 30 жилийн хугацаанд 15 тэрбум долларын эдийн засагтай улс болсон. Төсвийн орлого 5 тэрбум $, нэг хүнд ногдох ДНБ 5,032$ болсон. Эдийн засгийн тооцооллыг яаж гаргасан бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn