2023.04.20
С.Ганбаатар: Ард түмнийг сайхан амьдруулах боломжийг нам гэх нэрийн дор хэдэн нөхөд хуваагаад авчихсан
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Төрийн өмч, "Оюутолгой" ХХК, Эрдэнэс тавантолгой, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Төмөр зам гэх мэтийн томоохон төрийн өмч нь идэж уух хэрэгсэл болчихсон. Ард түмнийг сайхан амьдруулах боломжийг нь Нам гэх нэрээр хэдэн нөхөд өөртөө болон өөрийг нь дарга болгосон хүмүүст хувааж өгдөг.
Нэгдүгээрт, Намыг идэвхгүйд тооцох 21, Намыг татан буулгах 22, Намыг өөрчлөн байгуулах 23, Намын үйл ажиллагааг зогсоох 24, Намын тараах 25 зохицуулалтуудад төрийн оролцоо давамгай хязгаар хориг байгааг анхаарсан уу?
Хоёрдугаарт, БНХГУ-ын Намын тухай хуульд гишүүдийг хүчтэй болгох ганцхан арга зам байдаг. Хамгийн улстөржсөн байгууллагаас Намыг хараат болгочихсон. Үүн дээр та бүхэн дүгнэлт хийсэн үү?
Гуравдугаарт, Намын дэмжигч гишүүн гэсэн статус бий болгожээ. Үүрэг эрхийг нь Намын дүрэм болон төслийн хоёрын гуравт тодорхойлсон байна. Дэмжигч гишүүний бүртгэл бий болгох аргаар сонгуульд нөлөөлж болох, ухуулан ятгах, мөнгө тараах, халамж өгөх гэх мэт иргэдийн хүрээлэл үүсгэж болох сүлжээгээ үүгээр байгуулах боломж бүрдэх үү. Үүнийг хууль эрх зүйн талаас нь дүгнэлт хийсэн үү?
Дөрөвдүгээрт, Бүх оюутнуудыг эрх баригчдад хамж авчирч өгснийх нь төлөө Эрдэнэс тавантолгойг шанд нь аваад, Монгол Улсыг сүйрүүлж буй процесс энд явж байгаа юм биш биз. Үүнийг та бүхэн тооцсон уу?
Сонгуулийн төв байгууллагаас баталсан программ хангамжийг ашиглах, Нам цахим хаягаа Харилцаа холбооны зохицуулах хороо, СЕХ-нд бүртгүүлэхийн учир юунд байна вэ?
Миний зүгээс тус ажлын хэсэгт орж ажиллах хүсэлт тавьж байна.
Түүний асуултад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариулт өглөө.