2023.04.20

Н.Учрал: Хуульд намын үйл ажиллагаа шилэн байх зохицуулалтыг нарийвчлан тусгах ёстой

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

Энэ хуульд ил тод байдлыг хангах чиглэлээр сайн зохицуулалт орсон, түүнийг дэмжиж байгаа. Манай улс авлигалын төсөөллийн индексээр манай улс дэлхийд 117-д явж байна. Улс төрийн үйл ажиллагаа нь ил тод биш байгаа....гаргадаг 18 үзүүлэлтээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын трансперсийг үнэлдэг. Манай улс олон хууль гаргадаг боловч хууль хэрэгждэггүй. Өмнөх Улс төрийн намын хуульд санхүүжилт шилэн байна гэж заасан байгаа. Өнгөрсөн 2021 онд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг гаргасан, энэ хуульд төрийн байгууллагууд нууц гэсэн тамга дараад олон мэдээллийг нууц болгодгийг ил болго гэж үүрэг болгож, мэдээлэл хариуцагч нарт хүлээлгэсэн.

Таван мянга гаруй мэдээлэл хариуцагч нарын дотор улс төрийн нам ордог. Улс төрийн нам 68 төрлийн мэдээллийг хуулиараа олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.Гэтэл өнөөдөр улс төрийн намууд энэ 68 мэдээллийг илгээхгүй 00 хувьтай байна. Жишээ нь чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, хүний нөөц, төсөв, худалдан авах мэдээлэл.. зэрэг зүйл энэ 68 мэдээлэлд орсон. Харин Засгийн газрын "Шил" ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангийн талаар, тусгай хамгаалалттай газруудын мэдээлэл ил болж байна. Гэхдээ энэ нь ил болгосон гэсэн дүр эсгэж болохгүй.

Шил ажиллагааны хүрээнд мэдээлэл нээлттэй болсноор аливаа асуудалд сургаар биш судалгаагаар, хардаж биш харж, тоймоор биш илүү дата дээр дүн шинжилгээ хийдэг зөв нийгмийг бүтээнэ. Иймд Улс төрийн намын хуульд илүү шилэн болгох заалт байгаа хэдий ч заалтуудаа нарийвчлан зааж өгөхгүй бол үр дүн гарахгүй. Энэ хуульд Нийтийн ил тод мэдээллийн хуулийн эшлээд 68 мэдээллийг машинд уншигдах байдлаар ил болгохыг үүрэгжүүлж, хариуцлага тавьж өгөх ёстой.

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар  хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn