Өрөөсгөл заалтаас болж хууль хэрэгжихгүй байна
УИХ-ын гишүүн О.Бурмаа
2013.02.18

Өрөөсгөл заалтаас болж хууль хэрэгжихгүй байна

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа хуулийн төсөл боловсруулан санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байна. Хуулийн төслөө хаврын чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.  

Хууль өөрчлөлт оруулах гол өөрчлөлт нь улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой ажээ.

Намуудад өгсөн хандивынхаа төлөөсөнд орд газар, албан тушаал авах явдал байдаг.

Улс төрд орж байгаа мөнгийг иргэд, сонгогчид мэдэж байх нь аливаа хууль бус үйлдлийг таслан зогсооход чухал үүрэгтэй юм. Иймээс намууд санхүүжилтдээ аудит хийлгэн, нийтэд мэдээлэх үүрэг хуульд бий. Гэвч энэ заалт хэрэгждэггүй, хэрэгжсэн ч ор нэр төдий байх явдал гарч байгаа нь хуулийн өрөөсгөл заалттай холбоотой ажээ.

Одоо мөрдөж байгаа Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намын талаарх гомдлыг шүүхэд гаргах боломжгүй зөвхөн тухайн намд нь гаргахаар тусгасан явдал нь  дээрх үүргийг хэрэгжүүлэхгүй байх нэг шалтгаан болж байгаа юм. 1990 онд батлагдсан Улс төрийн намуудын тухай хуулийг  2005 онд шинэчлэн найруулж баталжээ.