Улс төр, нам
2015.04.04

Ирэх чуулганаар Улстөрийн намын хуулийн талаар хэлэлцэнэ

Өнөөдрийн байдлаар Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах  төсөлтэй гишүүд танилцаж амжаагүй байна. 

Ирэх хаврын чуулганы хуралдааны явцад Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлнэ. Улстөрийн намын тухай хуулиар намын гишүүнчлэл, намын санхүүжилт болоод улс төрийн намын үзэл баримтлал гэсэн гурван чиглэлд гол анхаарлаа хандуулахаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Аль нэг намд харъяалалтай гишүүн өргөн барихаар янз бүрийн хардалт сэрдэлт төрөх учраас ерөнхийлөгч өргөн барих нь зүйтэй. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Миний ойлгож байгаагаар улс төрийн намууд ямар үүрэгтэй байх вэ, намууд ер нь ямар сахилга дэгтэй байх вэ, хуулиар яаж зохицуулагддаг байх вэ гэдэг нь илүү тодорхой болгоно. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Намууд бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг илэрхийлдэг болохоос биш олон түмний эрх ашгийг илэрхийлэхээ больчихсон байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?