Улсын аваргууд тодорлоо
2023.02.20

Улсын аваргууд тодорлоо

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн малчин Ё.Жамсранжав, Т.Эрдэнэсүрэн, Д. Баасандорж, Н. Баттулга, Б. Бухар нар "УЛСЫН АВАРГА МАЛЧИД" боллоо. Аварга малчид маань мах, сүүний чиглэлээр эрчимжсэн мал аж ахуйг эрхэлж, тооноос илүү чанарт анхаарч байгаагаа илэрхийлж байна.

Цайдам өгөөж ХХК-д механикжуулагчаар ажилладаг Хонгор сумын 1 дүгээр багийн тариаланч Д.Пүрэвдорж. Амьдралынхаа 30 гаруй жилийг газар тариалангийн салбарт зориулсан. Газрынхаа үр шимийг хүртэн, ажил амьдралаа холбож га-гаас 16-17 центр ургац хураан авдаг амжилтаараа "Улсын аварга тариаланч"-аар шагнагдлаа.
"Их мориг" ХХК нь Дархан-Уул аймагт 2.000 өндөглөгч тахиатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 15.000 өндөглөгч тахиатай, аймгийнхаа хүн амын өндөгний хэрэгцээний 20 хувийг хангаж байна. Өдөрт 11.000 орчим, жилд 3.2 сая ширхэг өндгийг зах зээлд нийлүүлж байгаа амжилтаараа "УЛСЫН АВАРГА ФЕРМЕР" боллоо.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн тариаланч Бадарчийн Пүрэв газар тариалангийн салбарт оруулж буй хөдөлмөр, хувь нэмрээ төрдөө үнэлүүлж өнөөдөр /2023-02-18/ "Улсын аварга тариаланч"-аар шагнагдлаа.

XVII жарны "ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" хэмээх харагчин туулай жилийн босгон дээр Дархан-Уул аймаг шинэхэн гавъяатаа өлгийдөн авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН-аар СҮХИЙН ДЭЛГЭР шагнагдлаа.

Төр захиргаа, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг, Эрчим хүч, Уул уурхай, Зам тээвэр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар болон хувийн хэвшилд олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий иргэдийг төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулж өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn