2023.02.16
1 дүгээр сургуулийн 100 жилийн ой тохиож байна
Өнөөдөр орчин цагийн боловсролын байгууллагын анхны дунд сургууль, Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр сургуулийн 100 жилийн ой тохиож байна. Тус сургуулийн түүхт ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд боллоо.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн нар оролцож, нийт эрдэмтэн багш нар, дэлхийн болоод эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа мянга мянган төгсөгчдөд нь нийсэлэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг даргын мэндчилгээг дэвшүүлж, дурсгалын зүйлийг гардуулав.
Нэгэн зуун дамнасан бахархалт түүхийг эзэд Лаборатори 1 дүгээр сургуулийн үе үеийн удирдлага, хамт олон, бахархалт олон шавь нарт нь 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn