2023.02.10
Улсын аварга малчин, тариаланчид тодорлоо
Ажилсаг хөдөлмөрч Алтайчууд дундаас Улсын хошой аварга малчин, аварга малчин, тариаланчид олноороо тодорч, төр түмэндээ хөдөлмөрөө үнэлүүллээ.
Улсын аварга малчин:
- Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн малчин Дэндэвийн Мөнх,
- Халиун сумын Гүү бариач багийн малчин Гэсэрийн Орсоо,
- Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Охины Батаа,
- Бугат сумын Биж багийн малчин Ногооны Нанжид,
- Чандмань сумын Өлзийт багийн малчин Чилхаагийн Довчин,
- Хөхморьт сумын Завхан гол багийн малчин Санжжавын Даваажав,
- Дэлгэр сумын Баян буурал багийн малчин Наранцэцэгийн Сүрэнхорол,
- Шарга сумын Сундуулт багийн малчин Пэрэнлэйн Ганбаатар;
“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн оргил багийн малчин Жамъяашаравын Лоохууз;
- Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямбаа;
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ;
- Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Мухарын Нямсүрэн нар шалгарчээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Ажилсаг хөдөлмөрч Алтай нутгийнхаа түмэн олныг төлөөлж нэр алдараа цуурайтуулсан аваргууддаа ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайхныг хүсэн ерөөе. Мал сүрэг чинь түм түмээр өсөн үржиж , өндөр алтай нутагт минь үр тариа халиуран найгах болтугай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn