Урлагийн наадмын шилдгүүд тодорлоо
2022.12.06

Урлагийн наадмын шилдгүүд тодорлоо

Говь-Алтай аймгийн МОНГОЛ АРДЫН НАМ-ын 100 жилийн тэгш ой 2022 онд тохиож байна.Ойн нэрэмжит "УРЛАГИЙН НААДАМ"-д Говь-Алтай аймгийн 18 сумын намын хороод болон Есөнбулаг сумын 10 үүрийн нийт 180 гаруй идэвхтэн гишүүд дэмжигчид оролцож, Урлагийн дөрвөн төрлөөр /уртын болон ардын дуу, язгуур урлаг, гоцлол дуу, дуэт дуу/ авьяас чадвараа уралдуулж, шилдэгүүдээ шалгарууллаа.

УРТЫН БОЛОН АРДЫН ДУУ-ны төрөлд,
1-р байр Ч.Хашваа-Алтай сум
2-р байр Б.Баасанрэгзэн-Гуулин тосгон
3-р байр П.Баасан -Чандмана сум
ЯЗГУУР УРЛАГИЙН төрөлд,
1-р байранд Э.Энхтайван -Баян-уул сум
2-р байранд Я.Эрдэнэбилэг-Бигэр сум
3-р байранд Д.Бат-Эрдэнэ-Тайшир сум
ГОЦЛОЛ ДУУНЫ төрөлд,
1-р байранд А.Наранбаяр -Жаргалан сум
2-р байранд Б.Мөнхтөр -Халиун сум
3-р байранд Д.Ганбаатар -Тайшир сум
ДУЭТ ДУУНЫ төрөлд,
1-р байранд А. Наранбаяр, Ц.Соёлмаа нар-Жаргалан сум
2-р байранд Г.Батбаяр, Б.Уянга нар Есөнбулаг сумын Жинст баг
3-р байранд А.Мөнх-Эрдэнэ, Д.Алтанцэцэг нар Чандмана сумаас тус тус шалгарлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn